Буриадын алдарт бөх баривчлагдлаа

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 21

ОХУ-ын Цагдаагийн газраас Буриад, Өвөр Байгалийн хязгаарт зохион байгуулалттай гэмт бүлэглэл байгуулсан хэргээр хэд хэдэн хүнийг баривчиллаа.

Тэдний дунд Буриадын шигшээ багийн дасгалжуулагч, ОУХМ Цыбик Максаров байв.

Максаров болон тэдний бүлэглэлийг Хятад, Оросын хилийн “Забайкальск” боомтод машины түгжрэл, дарааллыг хиймлээр үүсгэсэн, дараалал зардаг бизнес бий болгосон гэж буруутгаж байгаа юм.
 


Хэрэгтнүүд боомтод орох, гарах машин дараалалгүй байсан ч түгжрэл гаргана. Тэгээд дараалал дамлан зардаг, татгалзсан жолооч нарыг айлган сүрдүүлдэг, машиныг нь эвдлэн сүйтгэж, хохирол учруулдаг байсан нь тогтоогдоод байна.

Зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэл буюу мафи үүсгэн байгуулсан гэмт хэрэгт 10 хүртэлх жилийн хорих ял оноодог байна.
 


Цыбик Максаров – 2017 оны чөлөөт бөхийн УАШТ-ий хүрэл медальт, олон улсын тэмцээнүүдийн шагналт, ОУХМ. 125 кг-д барилддаг байсан. 37 настай. Одоо чөлөөт бөхийн дасгалжуулагч, Буриад бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажилладаг. Буриадын чөлөөт бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч байсан. 
 

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.55.188.97) 2022 оны 12 сарын 23

haa gazariin bohchuud olon bh ym daa hunees zugeer ym avah sanaatai bur neg olon

0  |  0
Zochin(202.55.188.97) 2022 оны 12 сарын 23

haa gazariin bohchuud olon bh ym daa hunees zugeer ym avah sanaatai bur neg olon

0  |  0
Бат(64.119.17.44) 2022 оны 12 сарын 22

Буриадууд 90 ээд онд Монголчуудыг дээрэмдэж татвар авлаг байсан гээд л их бахархах юм билээ

1  |  0
зочин бнаа хөөё(202.72.242.139) 2022 оны 12 сарын 22

Манай гахайнуудын хажууд бол юм иддэггүй гар бнаа\n

1  |  0
Зочин(192.82.83.115) 2022 оны 12 сарын 22

Алдарт бех гэхэд арай л чур гар юм аа, дэлхийн аварга, олимпын медальтай байж байж л алдарт гэж ярьмаар, энэ жишгээр бол бух бехчин алдарт болоод дуусах юм байна л даа, кк

2  |  0
Claudia(41.138.89.206) 2022 оны 12 сарын 24

МАШ ЧУХАЛ МЭДЭЭЛЭЛ\nТанд банкууд таалагддаггүй, танд төсөл байгаа, санхүүжилт хэрэгтэй, бизнестээ хөрөнгө оруулахад хөрөнгө хэрэгтэй.\nЗээлийн болон санхүүжилтийн бүх хэрэгцээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл надтай холбоо барина уу.\nХолбоо барих:\nclaudiadiana307@gmail.com\nclaudiadiana307@gmail.com

1  |  0
зочин(66.181.166.196) 2022 оны 12 сарын 22

Манай Замын-Үүдэд яг иймэрхүү ажиллагаа явагдаж байсан байх шүү, дараалал, гаальтай машин ч гэх шиг хачин хачин юм их байсан шүү, за тэгээд хаа газрын бөхчингүүдийн шуналд ямар хязгаар байх биш дээ, манай бөхчингүүд бол энэ байтугайг ч элбэг хийнэ ш дээ

2  |  0
Ааааа(202.21.108.221) 2022 оны 12 сарын 22

Монголд бол бөхчүүдийг мафууд 00 ын цаасны оронд ашигладаг.

2  |  0
Хаха(45.117.35.209) 2022 оны 12 сарын 21

Махан толгойнуудыг барилга др ажиллуулмаар бгамдаа хаха

1  |  0
Ухаантай монгол хүн(103.229.121.175) 2022 оны 12 сарын 21

Энэ бөхчүүдэд ямар ч ирээдүй байхгүй дандаа гэмт хэрэгтэнгүүд болж дуусна одооноос бөхийн барилдааныг хориглож энэ залуусыг нийгэмд тустай ажилд сурга.

4  |  0
Top