Хакүхогийн зодог тайлах ёслолын шинэ цүна

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 24

Вандан Даваа, Токио хот

Өнөөдөр буюу 12 сарын 24-ний өдөр Токиогийн Сүмида дүүрэг дэх Миягино дэвжээнд Мягино ояката Хакүхо М.Даваажаргал аваргын цүна ба бүслүүр товнов.

Ёкозүнагийн бүслүүр ба цүнаг жил 3 удаа Токиод зохиогддог башёогийн өмнө шинэчилж хийдэг заншилтай ба Миягино ояката Хакүхо зодог тайлахын өмнө ба 2021 оны 5 сард хамгийн сүүлд цүнагаа шинэчилж хийсэн болно.

Гэрэл зургийг Вандан Даваа

 

Миягино ояката Хакүхо М.Даваажаргал хэвлэлийнхэнд ярихдаа “Жил хагас гаран цүна товносонгүй, энэ цүна миний хувьд сүмочийн гэзэгтэй байхдаа хийсэн хамгийн сүүлийнх нь. Гэвч төгсгөл бүр шинэ зүйлийн гараа гэдэг миний хувьд ч ялгаагүй шинэ гараа ба гэзэг үсээ тайрах нь хаяанд иржээ гэдгийг өнөөдөр биеэрээ мэдэрсэн нэг өдөртэй боллоо. Жил хагас гаруй ёкозүнагийн цүна зүүж, дохёон ёслол үйлдсэнгүй, зодог тайлснаасаа хойш өнөөдөр анх удаа цүнагаа бүсэлж байна.

Дэвжээнийхээ дохёонд шинэ хийсэн цүнагаа бүслээд дохёон ёслолын дасгал хийлээ. Энэ үед 22 настайдаа шинэ ёкозүна болсон тэр үеэ эргэн нэг саналаа” гэж хөөрлөө.

 

Гэрэл зургийг Вандан Даваа

 

Энэхүү цүна бүслүүрийг ирэх оны 1 дүгээр сарын 28-нд болох Зодог тайлах ёслолын үйл ажиллагаанд хэрэглэх юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
.(66.181.186.96) 2022 оны 12 сарын 26

Aguu2

0  |  0
Top