Чөлөөт бөх: Оны шилдэг ШИНЭ ОДОД тодорлоо

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 25

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос 2022 оны улирлыг дүгнэн, сонгомол, эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн төрөлд “Шинэ Од” шагналын эздээ тодрууллаа.
 


Эрэгтэй чөлөөт бөхийн төрөлд Ираны 20 настай Рахман Амузад (65 кг) шагналын эзнээр шалгарлаа. Рахман энэ жил Дэлхий, Азид тэргүүлсэн. Азербайжаны Гажи Алиев, Энэтхэгийн Бажран Пуния болон энэ улирал тун сайн барилдсан АНУ-ын Янни Диакомихалис нарыг ялсан юм.

Эмэгтэйд АНУ-ын 19 настай Амит Элор (72 кг) Шинэ Од шагналыг хүртлээ. Тэр энэ жил үнэхээр бөхийн ертөнцийг доргиосон билээ. Нэг жилд гурван ДАШТ-д дараалан түрүүлсэн анхны америк тамирчин болсон юм. Элор наймдугаар сард U-20, есдүгээр сард насанд хүрэгчид, аравдугаар сард U-23 дэлхийн аваргад түрүүлсэн.

Сонгомол барилдаанд Болгарын 20 настай Эдмонд Назарян шалгарсан. Тэрээр олимпын хошой аварга аав Армен Назаряны үйл хэргийг үргэлжлүүлэн, дэлхийд тодорсон. ДАШТ, Европын финалд шалгараад ялагдсан ч 20 настай энэ залуу их ирээдүйтэй гэдгээ харуулсан билээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.89.124) 2022 оны 12 сарын 27

Чөлөөтийн од гэж юу байх вэ дээ, хөлбөмбөг, сагс зэрэг дэлхийн спортод л одод байдаг ш дээ, од гэхлээр л од болчихгүй байлгүй

0  |  2
Top