Вандан Даваа, Токио хот
Дэлхийн улс үндэстэн бүр өөрсдийн эрхэлсэн аж амьдрал цаг уурын онцлогоос үндэслэн хуучин оноо үдэж, шинэ оноо угтдаг зан үйлтэй билээ.
Эртнээс газар тариалангийн аж ахуйт суурин амьдралтай арлын орон Японы тариачин ардын тарианы нэгэн төрөл болох мочи будааг жигнэн болгоод модон ууранд нүдэж, будаан гурил болгон бурхандаа тахьдаг заншилтай ба энэ будаан тахилгыг кагами мочи гэж хэлдэг.
Тариаланч өрх бүр оны эцэстэй уралдан, энэ будаан бүтээгдхүүнээ хийж, хоорондоо солилцон, амт чанараа шалгаж, ирж буй оныхоо өнгө аясыг бэлэгдэн ярилцдаг эртний заншилтай.
Энэ уламжлал сүмогийн ертөнцөд одоо ч ялгаагүй өвлөгдөн үргэлжилж байгаа бөгөөд сүмог дэмжигч тариаланчид оны эцэст мочи будаагаа сүмочдоор нүдүүлж, будаан кагами мочи хийлгэдэг юм.
Энэ нь золгон буй шинэ ондоо сүмо бөх шиг хүчтэй эрүүл чийрэг байхыг бэлэгддэг нэгэн учиртай.
Энэ оны наймдугаар сард Миягино дэвжээг өвлөн авсан сүмогийн 69 дахь Ёкозүна их аварга М.Даваажаргал Хакүхо дэвжээний эзэн болоод анхныхаа шинэ оныг угтахаар бэлтгэн мочи будаан гурилаа шавь дэмжигчдийн хамтаар өнөөдөр 12 дугаар сарын 25-нд хийж, хөрш айл өрх дэмжигчдэдээ дээжийг нь бэлэглэлээ.
Цагаан гурилыг тэргүүндээ хүргэх нь сайн сайхны бэлэгдэл гэж Японд эрхэмлэдэг заншилтай билээ.
Сэтгэгдэл ( 8 )
Утга учиртай амьдраарай , гэр бүлд нь аз жаргал хүсье !
Усын уувал ёсын дагана гэж энэ байхдаа.
Аз аз сайхан мэдээ байна сайн сайхныг хvсье.
Amjilt
Монгол аваргын хүү харийн орны будааны хүү болох гэж дээ хөөрхий
Гөлөг
Аз жаргал хүсье!
Аз жаргал хүсье!