Нэг ёкозүна, нэг озэки, 4 сэкивакэтай Хацү башё банцүкэ

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 26

Ирэх нэгдүгээр сарын 8-нд Токиод эхлэх мэргэжлийн сүмо бөхийн 1 дүгээр сарын тэмцээний банцүкэ өнөөдөр (2022.12.26) гарлаа.
 


Банцүкэг ёкозүна цолтой 9 башё болж байгаа аварга Тэрүнофүжи тэргүүлж байна. Одоогийн байдлаар тэрээр Хацү башёд барилдах эсэх нь тодорхойгүй байна. Шёодай озэки цолоо алдаж, сэкивакэ болсноор Такакэйшёо ганцаараа озэки цолтой барилдана. Банцүкэд ганц ёкозүна, ганц озэки бичигдэж байгаа нь 1898 оны Хаврын тэмцээнээс хойш 125 жилийн дараа тохиож байгаа ховор үйл явдал болж байна. Харин 2000 оноос хойш  анх удаа дөрвөн сэкивакэтэй боллоо.

Манай Хоошёорюүгийн дээр банцүкэд гуравхан бөх бичигдэж байна. Түүний хувьд 2022 оны зургаан тэмцээнд бүгдэд нь 50 хувийн амжилтаа үзүүлсэн юм. Комүсүби мөн дөрөв байгаа нь ирэх тэмцээнд үнэхээр озэки цолны төлөө алхмаа хийх гал гарсан өрсөлдөөн явагдах нь тодорхой байна.

Ковидын хориг зөрчсөн хэргээр санданмэд унаад байсан озэки асан Асанояма жюүрёод дэвшиж, сэкитори боллоо.  
 


Арваннэгдүгээр сарын тэмцээний банцүкэд 44 дэвжээний 605 бөх бичигдсэн нь өмнөх башёгоос 1 бөх цөөрчээ. Хамгийн олон бөхтэй нь 26 бөхтэй Коконоэ дэвжээ.

Манай Миторюүгийн "Нишикидо" дэвжээ ганц сүмочтой хэвээр бол Аминишикигийн байгуулсан шинэ Ажигава дэвжээ мөн нэг бөхтэй.


ХАЦҮ БАШЁ - БАНЦҮКЭ
 

Ёкозүна Тэрүнофүжи

Озэки Такакэйшёо

Вакатакакагэ Сэкивакэ Хоошёорюү

Такаясү Сэкивакэ Шёодай

Кирибаяма Комүсүби Котоновака

Мэйсэй Комүсүби Вакамотохарү

Тобизарү Маэгашира-1 Дайэйшёо

Митакэүми М-2 Тамаваши

Аби М-3 Мидорифүжи

Нишикифүжи М-4 Саданоүми

Рюүдэн М-5 Нишикиги

Хокүтофүжи М-6 Миёогирюү

Ичиножёо М-7 Үра

Ооношёо М-8 Оохо

Таканошёо М-9 Эндо

Аойяма М-10 Хирадоүми

Чиёошёома М-11 Точиношин

Кагаяки М-12 Окиноүми

Котошёохо М-13 Котоэко

Ичиямамото М-14 Азүмарюү

Цүрүгишёо М-15 Миторюү

Такарафүжи М-16 Чиёомарү

МОНГОЛ БӨХЧҮҮД

Жюүрёо

З-2 Хокүсэйхо Э.Даваанинж

Б-3 Оошёоүма П.Дэлгэрбаяр

Б-6 Дайшёохо Ч.Шижирбаяр

Макүшита

З-1 Тамашёохо Э.Энхманлай

З-6 Дэванорюү Т.Тэмүүлэн

З-26 Хокүтомарү Н.Чинзориг

Б-36 Араүма Б.Төртогтох

З-39 Хокүтэнкай Г.Сүхбат

Б-44 Саданохикари Д.Наранцогт

Санданмэ

Б-15 Токисоүма Б.Анхбаяр

Б-35 Котокэнрюү Г.Билгүүн

Жонокүчи

З-11 Казэноүми Ц.Билгүүн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top