Мэргэжлийн сүмогийн маэгашира, Монголын бөх Ичиножёогийн хэргийг Сүмо бөхийн холбоо өнөөдөр (2022.12.26) хэлэлцэн, шийдвэр гаргалаа.
Хэргийг сануулахад, Японы шар хэвлэлээр Ичиножёог согтуугаар Минато оякатагийнхаа гэргийд гар хүрсэн гэсэн мэдээ гарсан. Ингээд холбооны Ёс зүйн хорооноос энэ сарын 22-нд Минато ояката болон Ичиножёог дуудаж, байдлыг тодруулсан билээ.
Өнөөдрийн хуралдаанаас Ичиножёод Нэгдүгээр сарын тэмцээнд барилдуулахгүй байх шийтгэл оноолоо. Гэхдээ гар хүрсэн хэргээр биш ковидын үеийн хөл хориог зөрчиж, гадуур гаран, уушны газар орсон гэж шийтгэжээ. Ичиножёо 2020 оны 11 дүгээр сарын 22, 2021 оны 8-р сарын 23-нд Токио дахь монгол хоолны газарт архи уусан гэжээ.
Мөн Минато оякатаг сурган хүмүүжүүлэх чадварын алдаа гаргасан хэмээн цалинг нь гурван сар 20 хувиар хасах болсон байна. Учир нь тэр Ичиножёог хорио зөрчин гадуур гарсныг нь мэдсэн ч холбоонд мэдэгдээгүй, нуун дарагдуулсан гэнэ.
Харин оякатагийн гэргийд гар хүрсэн хэргийн талаар цохисон биш, гараа татаж байгаад хүрчихсэн, мөн таван жилийн өмнөх хэрэг, багшийн гэргий нь шийтгүүлэх хүсэл байхгүй зэргийг харгалзан үзээд хэрэгссэнгүй үлдээв.
Сэтгэгдэл ( 10 )
Аваахаяциймуу
Архангайхан архинаас л хол байвал гай барцадгүй шууд өөдөө явах хүмүүс. Мангар мантуу уудаг бх н.
Сайн л биз? Жингээ бариад байж бай! Архи дэмий дээ...
Үхсэн нохойн оцгор.\nМуусайн самуу нарт гөлөг болж дорд орж байхаар нутагтаа бааварлаач
Шударга санагдлаа\n
Mongolchuud gej hachin lalruud bh ymaa gants neg aldaa garganguud gazart ortol ni dewsleh ymaa ene l zangaa bolchihmoor bhiin
Угаасаа дараагийн удаа ямар нэг шалтаг олоод албадан зодог тайлуулна, японуудын танил технологи л хэрэгжиж байна даа
Арчаа муутай залуу байна,архи уухын оронд ур чадвараа нэм.
Кккккк. Юм үзээгүй хүний шинж илэрч. 10 түрүүлсэн бол хүн алах нохой бна.
Хошин шог