ОХУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Искандер Кубарович Азизов нутаг буцахаар болжээ.
Үүрэгт ажил нь дуусгавар болж байгаа И.К.Азизов өчигдөр /2022.12.26/ Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярыг хүлээн авч уулзсан байна. Тэрбээр нутаг буцахаасаа өмнө зарим сайдыг хүлээн авч уулзах аж.
И.К.Азизов нь 2013 оны есдүгээр сарын 23-наас Монгол Улсад суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар ажилласан юм.
Тэрбээр Монгол Улсад Элчин сайдаар ажиллахаасаа өмнө ЗСБНХУ-аас Малайз улсад суугаа ЭСЯ-ны гуравдугаар нарийн бичгийн дарга, ЗСБНХУ-ын ГХЯ-ны Зүүн Өмнөд Ази, Номхон далайн орнуудын газрын нэгдүгээр, хоёрдугаар нарийн бичгийн дарга, ОХУ-ын ГХЯ-ны ахлах зөвлөх, Азийн нэгдүгээр газрын хэлтсийн дарга зэрэг төрийн өндөр албан тушаалуудыг хашиж байжээ.
Сэтгэгдэл ( 10 )
АН засаглавал Нато-гийн бааз болж Украйны араас орохвы
Монгол улс тусгаар улс гэдгийг санаж яв. Дээр нь одоогийн орос улсыг өдий зэрэгтэй болоход БАТ ХААНААС эхлээд МОНГОЛ АХ нарын чинь гавьяа гэдгийг үеийн үед санаж яв!
Манай оросыг шутэгч мояа нар энийгээ дагаад зайлахгуй юм байх даа
Ум ма ни бад мэ хум..оронд нь бас нэг чөтгөр ирж манай ноход сүү долоосон гөлөг шиг өмнө нь бөхөлзөх вий дээ...
Энэ хүний ачаар Ах нар минь - гэдэг байсан маш олон Монголчууд Оросуудад дургүй болсон.. Одоо хариад Путиндээ загнуулж Шогудээ зодуул даа узбечка минь..
Дахиж бүү үзэгд түй...
Буцаж оччоод Украйн руу явж байлдаарай!
сайн сайханыг хүсье
Оросоос илүү орос болсон чантуу
Эргүү Чантуу зайл.