Узбекистанд Энэтхэгийн “Marion Biotech” компанийн томуугийн эсрэг сиропоос болж 18 хүүхэд эндсэн тухай Узбекистаны Эрүүл мэндийн яам мэдээлжээ.
Энэтхэгийн “Dok-1 Maks” эм болон сиропыг уусан 18 хүүхэд эндсэн байна. Энэ үйлдвэрийн эм болон сиропыг бүх эмийн сангаас эргүүлэн татаж, шалгаж байна. Лабораторийн шинжилгээгээр тус эмд этиленгликоль гэх хорт бодис илэрчээ. Судалгаагаар эндсэн хүүхдүүдэд энэхүү эмийг өдөрт 2.5-5 мм тунгаар 2-7 хоногийн турш өгчээ. Энэ нь стандарт тунгаас их гэнэ.
Үүнээс өмнө Гамби, Индонез улсад мөн энэ эм, сироп хэрэглэсэн тав хүртэлх насны 200 гаруй хүүхэд эндсэн тохиолдол гарсан билээ.
Сэтгэгдэл ( 2 )
Манай эм хангамжийнхан арай чирээд ирэхгүй байгаа
өмнө нь Индонезэд бас хүүхдүүд эндсэн. Энэ сироп байхаа. Түүхий эдийг нь хятадаас авдаг гэж байсан. манайхан авчрах хэрэггүй шүү