БНАСАУ арванхоёрдугаар сарын 31-нд болон нэгдүгээр сарын 1-нд асар том тийрэлтэт системийг туршжээ.
Уг системээс ажиллах чадварыг нь шалгахаар хяналт-шалгалтын буудлагыг хийсэн талаар Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагаас мэдээлсэн байна.
Тийрэлтэт системээс буудсан гурван сум нь Японы тэнгис дэх зорилтот арал руу тусжээ. Үүнээс гадна өнөөдөр /2023.01.01/ Японы тэнгисийн зүгт бас нэгэн төхөөрөмж харвасан байна.
БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун тив хоорондын шинэ баллистик пуужингуудыг хөгжүүлж, тактикийн цөмийн зэвсгийг олноор үйлдвэрлэж эхлэхийг тушаасан талаар Хойд Солонгосын хэвлэлүүд мэдээлсэн юм.
Сэтгэгдэл ( 3 )
Хойд солонгосыг устгах цаг болсон баймаар юм. Шууд хайр найргүй бөмбөгдөх хэрэгтэй. \nЦөмийн бөмбөгтэйгээ хамт дэлбэрч үхээсэй.
Бүдүүн бацаан гадагшаа хэт анхаарч байгаад дотроосоо хөмрүүлчих вий дээ, ямар ч дарангуйлагчийн хувьд гол аюул улс орных нь дотоодод л байдаг даа
Odoo bolgoomjtoi turshih heregtei .imperalist Amerikiin tagnuul mash ayultai derged chini baij magadgui mash huchei zevseg hiihi hiih ni zov