Монгол Улсын Хөгжлийн банк нь зээлийн багцын мэдээллийг олон нийтэд ил тод зарласан өдрөөс хойш нэг жилийн хугацаанд /2022.01.20-2022.12.31-ний өдрийн хооронд/ зээлийн эргэн төлөлтөд гарсан өөрчлөлтийн мэдээллийг компани тус бүрээр танилцуулж байна.
Хөгжлийн банк 67 зээлдэгчийн 3.2 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний зээлийн багцын үлдэгдэлтэй байснаас 55.3 хувь нь чанаргүй ангилалд багтсаныг 2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр олон нийтэд зарлаж байсан.
Өнөөдрийн байдлаар нэг их наяд 85 тэрбум төгрөг эргэн төлөгдсөнөөс 16 зээлдэгч нь зээлээ бүрэн төлж, хаасан байна.
Тодруулбал, Шинэ он гарахын өмнөхөн ТОСК ТӨҮГ-аас “Буянт-Ухаа 1, 2” хорооллыг санхүүжүүлсэн зээлийн төлбөр болох 185.6 тэрбум, "Нью яармаг хаусинг прожект"-ын 85.8 тэрбум төгрөг төлөгдөж хаагдсан. Зээлийн эргэн төлөлтийн бэлэн мөнгөөр, үнэт цаасаар, өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр зэрэг төрлөөр төлүүлж байна.
Улмаар банк 52 зээлдэгчийн 2.6 их наяд төгрөгийн зээлийн багцын үлдэгдэлтэй байна. Зээлээ бүрэн төлж хаасан компаниудын мэдээллийг доорх хүснэгтээс харна уу.
Эх сурвалж: Монгол Улсын Хөгжлийн банк
Сэтгэгдэл ( 5 )
Хэдэн банкууд, хэдэн томоохон ххк төлжээ ,Эдгээрийг төлүүлж ядах юм алгааа , дансыг нь хаагаад авахаар дансгүй газрууд дороо төлдөг Харин огт төлөхгүй байгааа Эрэл компани Ариг банктай байж төлөхгүй байгаа нь дэндүү дураараа шүүх , прокурорыг авилгалдаад байна ,Зээлээ төлөхгүй байгаа луйварчдын хамгаалагч шүүгч, шүүгч, прокурор нарыг шалгаж ял оноож. Авилгалд авсан хөрөнгий\nГ нь хурааж авахгүй бол Энэ улс орон хөгжихгүй
Setguulchid jaahn yum hum unshj bj medeenii garchig intree ugch bgaach shaal mergejliin bus
шоронд хийж байгаад төлүүл
beren ene triig toluuleech ee
АН засаглавал натогийн бааз болж украйны араас орно