БНАСАУ-ын дрон БНСУ-ын Ерөнхийлөгчийн оффисын бүс рүү нэвтэрчээ

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 05

Өнгөрсөн арванхоёрдугаар сарын сүүлчээр БНАСАУ-ын зүгээс хэд хэдэн нисгэгчгүй аппарат Өмнөд Солонгосын нутаг дэвсгэр рүү орж ирсэн билээ.

Тэгвэл уг дронуудын нэг нь Сөүл дэх БНСУ-ын Ерөнхийлөгчийн оффисын эргэн тойрон дахь 3.7 км радиустай нислэггүй бүсэд орж ирсэн талаар “Ёнап” агентлаг мэдээлжээ.

Дрон БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёлын оффисын бүсийн хойд хязгаар дээгүүр нисэн өнгөрсөн байна.

Гэхдээ дрон БНСУ-ын аюулгүй байдлын гол байгууламжууд руу ойртож амжаагүй аж.

Өнгөрсөн сарын 26-нд БНАСАУ-ын хэд хэдэн дрон хоёр Солонгос хоорондын хилийг давж, БНСУ-ын цэргийнхэн уг дронуудын зүг рүү сөнөөгч онгоц, нисдэг тэрэг, байлдааны хөнгөн онгоц “КА-1”-ийг илгээсэн юм.

Хойд Солонгос мөн арванхоёрдугаар сарын 31, нэгдүгээр сарын 1-нд өндөр хүчин чадалтай тийрэлтэт системийг туршсан билээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (66.181.178.203) 2023 оны 01 сарын 05

Ямар ч бүртгэлгүй дрон нийслэл хот , тусгай хамгаалалттай онцгой бүс дээгүүр нь зүгээр л нисэж болдог яацан улс вэ

0  |  0
Top