Увс аймгийн Онцгой байдлын газраас Увс-спорт авиралтын холбоотой хамтран “Тэрэм хад” хэмээх газарт 9 метр хиймэл мөсөн хана байгуулж, хурдны болон техникийн авиралтын дадлага сургуулийг зохион байгууллаа.
Дадлага сургуульд Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Увс-спорт авиралтын холбооны тамирчид хамтран оролцсон юм.
Алба хаагчид мөсөн хавцалд унасан нэрвэгдэгчийг татан гаргах ажиллагаа, хурдны болон техникийн авиралтын дадлага хийлээ гэж Увс аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )