Оросын алдарт жүдоч Александр Михайлин Хятадын жүдо бөхийн эрэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар томилогдлоо.
Михайлин шигшээ багт ажиллаж байсан туршлагатай. 2022 онд тэр Египетийн шигшээ багт ажиллаж байв. 43 настай Александр дэлхийн гурван удаагийн аварга, Европын 6 удаагийн аварга бөгөөд 2012 оны Лондон олимпын наадамд мөнгөн медаль хүртэж байсан юм.
Хятадын спорт холбоод ирэх намар болох Азийн наадам, 2024 оны Парисын олимпод амжилттай оролцохоор ийнхүү гадаад мэргэжилтэн олноор урьж байгаа юм.
Сэтгэгдэл ( 1 )
Олимпын аварга болж чадаагуй бехийг алдарт гэх нь ч хаашаа юм бэ