Өнгөрсөн Ням гарагт Бразилын Ерөнхийлөгч асан Жаир Болсонаругийн талынхан жагсаал хийж, Үндэсний конгресс, Дээд Шүүхийн байрыг эзэлж, тонон сүйтгэж, цагдаа нартай мөргөлдсөн.
Маш олон жагсагч Бразилын шигшээ багийн өмсгөлтэй байгаа нь гэрэл зургаас тодорхой харагдаж байлаа.
Бразилын хөлбөмбөгийн холбооноос “Бразилын шигшээ багийн өмсгөл бол манай ард түмний баяр баясгалангийн бэлгэ тэмдэг билээ. Энэ өмсгөл ард түмнийг баярлуулж, эх орноо улам их хайрлах сэтгэл төрүүлэх ёстой. Манай холбоо нам бус, ардчилсан байгууллага. Бид шигшээ багийн өмсгөлийг бразилчуудыг талцуулсан тэмцэлд биш нэгдэн нөхөрлөх баярт өмсөхийг уриалж байна” гэж мэдэгдлээ.
Сэтгэгдэл ( 1 )
Барууны гэдэг үзэл санаа дагагчид заавал нэг үймээн самууунд улс орныг хөтлөх юмаа Өөрсдөө тэгээд Америкдаа очоод гэвтээд энгийн олныг турхираад байх юм Нөгөө Болсонура нь Флордид л тууж явсан Манай баруунтнууд ч адил