Шавигийн анхны цом "Барса"-гийн 2 жилийн ганг тайллаа

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 16

Өнөөдөр өглөө Испанийн Супер Цомын тэмцээний финалын тоглолт Саудын Арабын “King Fahd Stadium” цэнгэлдэхэд явагдаж, Испанийн хоёр аварга халз тулан үзэлцлээ.

Тоглолт Барселонагийн давамгайллаар эхэлж, ялалтаар төгссөн. Мадридын Реал дэлхийн шилдэг хөлбөмбөгч Бенземагийн нэр төрийн гоолоор хариу барьж, ямар ч гэсэн бут ниргүүлсэнгүй.
 
Реал Мадрид – Барселона 1:3 (0:2, 1:1)

King Fahd International Stadium

Гоол: 0:1 – 33 Гави, 0:2 – 45 Левандовски, 0:3 – 69 Педри, 1:3 – 90 Бензема.

Реал Мадрид – Куртуа, Карвахаль (Начо, 72), Рюдигер, Милитао, Менди, Модрич (Себальос, 65), Кроос (Асенсио, 72), Камавинга (Родриго, 46), Вальверде, Бензема, Винисиус Жуниор.

Барселона – тер Стеген, Араухо (Эрик Гарсия, 86), Кристенсен, Кунде, Бальде, Бускетс, де Йонг (Кессиэ, 87), Педри (Серджи Роберто, 90), Гави (Фати, 90), Левандовски, Дембеле (Рафинья, 78).

Шар хуудас: Менди (32), Кристенсен (49), Араухо (68), Вальверде (82).
 
Энэ Цом Барса, дасгалжуулагч Шавигийн хувьд тун чухал ялалт байлаа. Каталоны Барселона баг 2021 оны сүүлийн цомоосоо хойш бараг бүтэн хоёр жил толгой дээрээ цом өргөөгүй байв.

Хэрэв Барса ялагдсан бол цомгүй “хуурай” хоногийн эсрэг рекордоо шинэчлэн тогтоох байлаа.
 
Ахлах дасгалжуулагч Шавигийн хувьд Испанийн Супер цом анхных нь Европын хэмжээний ялалт байлаа. Тэрээр төрөлх багтаа дасгалжуулагчийн хувиар эргэн ирээд 437 хоногийн дараа цом авч өглөө. Өнгөрсөн жил Испанийн Цом, Супер цомд боломж байсан ч ялагдсан. Харин улсын аваргын тэмцээнд Барсад түрүүлэх боломж бараг гарч байгаагүй билээ.

Шави Катарын “Аль-Садд”-ыг удирдаж байхдаа нийт найман цом авч байсан ч Испанийн Супер Цом тэдэнтэй харьцуулахын аргагүй шагнал байв.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. PRADHAN(129.205.113.147) 2023 оны 01 сарын 16

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  0

(66.181.191.139) 2023 оны 01 сарын 16

ЧАВИ,МЭССИ,РОНАЛДО,

0  |  1
Top