"Хөгжлийн банкны зээл Б.Ундармаагийн хамаарал бүхий данс руу шилжсэн"

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 16

УИХ-аас байгуулагдсан Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр (2023.01.16) эхэлж байна. Сонсгол нэгдүгээр сарын 16-20-ны өдрүүдэд үргэлжилнэ. 

Сонсголын эхэнд “Бэрэн групп”-ийн 38,8 сая ам.доллар зээлийн зарцуулалтын талаар шинжлэн судалж байна. Зээл олгохдоо барьцааны шаардлага хангаагүй, өмнөх зээлийн эргэн төлөлтийн хуваарь зөрчсөн байхад “Бэрэн групп”-т давуу байдал үүсгэн, зээл нэмж олгосон талаар шинжээч танилцуулсан. Мөн нийтдээ 4,4 сая ам.долларыг тодорхойгүй байдлаар зарцуулсан талаар мэдээлсэн.



Хэлэлцүүлгийн мэдээллээс үргэлжлүүлэн хүргэж байна. 

“Монгол мах экспо" ХХК Мах боловсруулах цогцолбор төв байгуулахаар 2017 оны арванхоёрдугаар сарын 13-нд 15,3 сая ам.долларыг хоёр удаагийн зээл олголтоор авсан байна.

Зээл авангуут "Капитал" банкны Капитал банк гэх данс руу 21,3 тэрбум төгрөг шилжүүлэн авсан байдаг аж. Үүнээс 13,6 тэрбум төгрөгийг 14 удаагийн гүйлгээгээр "Капитал" банк дахь Капитал дансанд шилжүүлсэн бол үлдэгдэл 7,6 тэрбумыг хамаарал бүхий Б.Болормаа гэх УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн төрсөн эгчийн нэр дээрх хадгаламжийн данс руу шилжүүлсэн байна.

Улмаар тухайн "Капитал" банк гэх данснаас 11,2 тэрбумыг Д.Чимэд гэх УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн ээжийн "Капитал" банк дахь хадгаламжийн дансанд мөн шилжүүлсэн аж. Үлдэгдэл 2,4 тэрбум төгрөгийг Б.Болормаагийн хадгаламжийн данс руу нэмж байршуулсан гэх мэдээллийг хэлэлцүүлгийн үеэр өглөө. 

Мөн Б.Болормаагийн хадгаламжийн данснаас нийтдээ 10,1 тэрбум төгрөгийг “Бишрэлт холдинг” ХХК-ийн дансанд шилжүүлсэн бол Д.Чимэдийн данснаас 11,3 тэрбум төгрөгийг “Бишрэлт холдинг” ХХК-ийн дансанд шилжүүлсэн байна. 

Эцсийн дүнд 29 тэрбум төгрөгийг "Капитал" банкны өөрийн хөрөнгөд гүйлгээ хийжээ. Үлдэгдэл 2,7 тэрбумыг Капитал банк дахь “Монгол-Анар” трейд банкны өрийг хаасан байна” гэж шинжээч болон түр хорооны хурал даргалагч УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нар танилцуулав.
 


Гэвч энэ дүгнэлттэй "Монгол мах экспо" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Ганзориг санал нийлэхгүй байгаагаа илэрхийллээ.

Тэрбээр “Б.Ундармаагийн эгч гэж яриад байх юм. Б.Ундармаа бол айлын том эгч. Бизнесийн салбарт хамтран ажилласан нь үнэн. Тодорхой хэмжээний алдаа, оноо байсан. БНХАУ руу мах экспортлохын тулд ХХААЯ-наас мянга зөвшөөрөл аваад ч нэмэргүй байдаг. БНХАУ-ын маш олон шат дамжлагатай зөвшөөрлийг авдаг. Хуулийн этгээдүүд нийлж байж үр дүнгээ хүртэх, эс хүртэх тохиолдол бий” гэсэн тайлбарыг өглөө.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
татвар төлөгчид хилэ(59.153.113.107) 2023 оны 01 сарын 17

за за бүх зүйл тодорхой л юм байна. өгжлийн банкнаас мах экспортын зориулалтаар гэж авсан зээлээ Ундрамаа, түүний дүү болон ээжийн нэр дээр хувааж шилжүүлээд тэдгээр мөнгийгтэдгээрийн өмчилдөг Капитал банкны дүрмийн сан буюу өөрийн хөрөнгийн дутагдлыг нөхөхөөр шилжүүлж хувь оруулалтаа тэдгээр нь нэмэгдүүлээд бүгдийг нь тус банк дампуурахад хамт даший шог болсон байнадаа. гэхдээ Бишрэлт мэтэд шилжүүлсэн мөнгө нь түүгээр дамжуулж идэж уусан байдлыг харуулж байгаа бусуу???? гэр бүл төрөл садан ах дүүсээ аав хүү ач зээгээрээ нийлжингэжхулгай хийдэг ямар балиар амьтад вэдээ. энэ чиньтатвар төлөгч

2  |  0
Зочин(203.91.115.55) 2023 оны 01 сарын 17

Энэ нэг хүүр үхэж далд ордоггүй юм байх даа. Сан тоноод явах юм.

1  |  0
zochin(192.82.72.191) 2023 оны 01 сарын 17

Энхбаяр гишүүн сонсголыг их зөв удирдаж, явуулж байна гэж ТВ-ээр харлаа. Ганбат гишүүн Цогтгэрэлтэй зодолдсоныхоо хариуг авах гээд огцом тэнэгтэж байна лээ

1  |  0
Top