“Монгол эм импекс" ₮7,2 тэрбумын зээлийнхээ ₮6,3 тэрбумыг зориулалтын бусаар зарцуулжээ

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 16

УИХ-аас байгуулагдсан Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр (2023.01.16) эхэлж байна. Сонсгол нэгдүгээр сарын 16-20-ны өдрүүдэд үргэлжилнэ. 

Уг сонсгол “Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн “шууд зээл”-ийн олголт, эргэн төлөлтийн байдал, зээл олгосон албан тушаалтан, зээлдэгчид болон хамаарал бүхий этгээдүүдээс гэрчийн мэдүүлэг авах, зээлийн ашиглалт, зарцуулалтын төлөв байдалд гаргасан хянан шалгагч, шинжээч нарын дүгнэлт, мэдээллийг сонсох” сэдвийн хүрээнд өрнөнө. 


“Монгол эм импекс концерн” ХХК 7,2 тэрбум төгрөгийн, 5 жилийн хугацаатай, 12,44 хувийн хүүтэй зээлийг Хөгжлийн банкнаас авчээ. Энэ зээл шүүхийн журмаар 2022 онд төлөгдөж хаагдсан байна. 

"Төсөл хэрэгжээгүй болохыг шалган тогтоосон. Хөгжлийн банкнаас авсан 7,2 тэрбумын зарцуулалтыг шалгахад 6,3 тэрбум төгрөг нь зориулалтын бусаар зарцуулагдсан байсан. Үүний 4 тэрбумыг барилгын ажилд зарцуулсан байдаг" гэж шинжээч дүгнэлтээ танилцуулав.
 


Харин “Монгол эм импекс концерн” ХХК-ийн төлөөлөл шинжээчийн дүгнэлттэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлээд, дуслын шингэний үйлдвэрлэл нэмэгдсэн гэж тайлбарлалаа.  

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(192.82.72.191) 2023 оны 01 сарын 17

Монгол эм импекс 2 залуугаар туг тахихаар шийдэждээ. Өөрсдөө сонсголд ирэх зориг байхгүй, хулчгарууд

0  |  0
Top