Мэргэжлийн сүмо бөхийн сэкивакэ Хоошёорюү өчигдөр Вакамотохарутай барилдахдаа зүүн шагайгаа гэмтээгээд өнөөдрөөс тэмцээнээс гарсан талаар бид мэдээлсэн. Түүний зүүн шагайн шөрмөс сунасан гэсэн оноштой байгаа.
Манай бөхийн багш Тацүнами ояката “Хоошёорюү нэг удаа шагайгаа мултлаад дохён дээр өөрөө буцаагаад оруулж байсан. Одоогийн байдлаар 6 даваа, гурван унаатай байгаа. Энэ тэмцээнд 50 хувийн амжилт үзүүлэхгүй бол санякү цолоо алдах аюултай. Хоошёорюү өөрөө барилдмаар байна гэж надад хэлсэн. 12 дахь өдрөөс өвчин намдаагч ч хамаагүй тариад барилдуулах бодолтой байна. Өнгөрсөн башёд 11 давж, озэки цолонд ойртож ирсэн болохоор яаж ийгээд энэ тэмцээнд 50 хувийн амжилт үзүүлчих юм сан. Ер нь дахиад ганц ялахад л 7 даваатай болж, санякү цолтойгоо үлдэж чадна гэж бодож байгаа болохоор барилдуулчихмаар байна” гэж ярьжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Асагын тал ч алга