“UNC-2023” 15 спорт холбооны нэгдсэн УАШТ тав дахь өдөр үргэлжилж байгаа бөгөөд хүндийг өргөлтийн төрлөөр үргэлжилж байна. Энэ өдөр эмэгтэйчүүдийн 64 кг-ын жинд Увс нуур клуб, Үндэсний шигшээ багийн тамирчин Ганзоригийн Ануужин өрсөлдөгчдөөсөө хол илүү түрүүллээ.
Тэрбээр огцом өргөлтөөр өөрийн тогтоогоод байсан 96 кг-ын дээд амжилтыг 99 болгон шинэчилсэн бол огцом өргөлтөөр спортын мастер Б.Хонгорзулын өнгөрсөн онд тогтоосон 117 кг-ын амжилтыг 1-ээр ахиулав. Ингэснээр Г.Ануужин 64, 71 кг-ын насанд хүрэгчдийн Монгол Улсын бүх рекордыг эзэмшиж эхэллээ. Түүний гол өрсөлдөгч Б.Хонгорзул жин өгсөн 71 кг-д өрсөлдөхөөр болжээ.
Тэмцээний дүн:
1. Г.Ануужин, Увс нуур /огцом 99, түлхэлттэй 118, нийлбэр 217/
2. А.Содгэрэл, Увс нуур /огцом 62, түлхэлттэй 70, нийлбэр 132/
3. А.Лхамсүрэн, Ээрмэл /огцом 56, түлхэлттэй 70, нийлбэр 126/
4. Х.Буяннэмэх, Увс нуур /огцом 57, түлхэлттэй 70, нийлбэр 122/
5. Г.Үүрцайх, Дархан /огцом 45, түлхэлттэй 56, нийлбэр 101/
6. Н.Мөнгөнзул, Өв хүч /огцом 46, түлхэлттэй 52, нийлбэр 98/
7. П.Амин-Эрдэнэ, Алдар /огцом 46, түлхэлттэй 47, нийлбэр 93/
8. Б.Дэлгэрмаа Дархан /огцом 35, түлхэлттэй 47, нийлбэр 82/
9. У.Маралтуяа /огцом 36, түлхэлттэй 41, нийлбэр 77/
Сэтгэгдэл ( 0 )