М.Анхцэцэг 12 дахь удаагаа УЛСЫН АВАРГА боллоо

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 18

“UNC-2023” 15 спорт холбооны нэгдсэн УАШТ-ий хүндийг өргөлтийн эмэгтэйчүүдийн -87 кг-ын жинд Монгол Улсын Гавьяат тамирчин Мөнхжанцангийн Анхцэцэг торолгүй түрүүллээ.

Тэрээр огцмоор 95, түлхэлттэй 100 кг-ыг эхний өргөлтөөрөө амжилттай болгоход хангалттай байв. Тэрээр 76 кг-аас дээш бүх жинд Монгол Улсын дээд амжилтыг эзэмшдэг билээ.

Түүний жинд “Увс нуур” клубийн Г.Чинболор, Г.Марал нар мөнгө, хүрэл медалийн болзол хангалаа. Харин +87 кг-ын жинд “Увс нуур”-ын О.Баянтуул ойрын өрсөлдөгчөөсөө 37 кг илүү өргөж, алтан медаль хүртлээ.
 


Эмэгтэй -87кг:

1. М.Анхцэцэг, Алдар /огцом 95, түлхэлттэй 100, нийлбэр 195/

2. Г.Чинболор, Увс нуур /огцом 55, түлхэлттэй 67, нийлбэр 122/

3. Г.Марал, Увс нуур /огцом 55, түлхэлттэй 65, нийлбэр 120/

4. Б.Энхжин, Алдар /огцом 0, түлхэлттэй 80, нийлбэр 80/
 


Эмэгтэй +87кг:

1. О.Баянтуул, Увс нуур /огцом 93, түлхэлттэй 112, нийлбэр 205/

2. А.Баясгалан, Увс нуур /огцом 71, түлхэлттэй 97, нийлбэр 168/

3. Б.Ичинхорол, Самбуу сан /огцом 46, түлхэлттэй 52, нийлбэр 98/

Монголын спортын корпораци
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top