НБА лигийн аварга “Голден Стэйт” баг өнөөдөр Цагаан Ордонд зочиллоо. Аваргуудыг Ерөнхийлөгч Жо Байден хүлээн авч, сүүлийн жилүүдэд үзүүлсэн амжилтыг нь онцлон тэмдэглэжээ.
Жо Байден “Сүүлийн улирлууд тун хэцүүхэн байлаа. 2020 онд та нарт их хүндрэл учирсан, 2021 онд плей-оффд оролцоогүй. Шүүмжлэгчид аваргын баг үүрд алга болж байгаа юм биш биз гэж хүртэл хэлж байсан билээ. Ийм үед ямархуу байдгийг би сайн мэднэ. Цагаан ордон “Голден Стэйт” багийш хэзээд баяртайгаар хүлээн авах болно. Сүүлийн найман улиралд НБА лигийн аваргын 4 цом, 6 финал гэдэг үнэхээр гайхалтай шүү, залуус аа” гэж хэллээ.
Окленд (Калифорни) хотын уугуул Дэд Ерөнхийлөгч Камала Харрис “Би бүх амьдралдаа “Уорриорз”-ийн фэн байсан. Энэ баг надад болон бидэнд маш их аз жаргал авчирч байлаа. Өнөөдөр би танрыг ялж байгаа болохоор бахархаж байгаа биш. Танай багийн тоглогч, дасгалжуулагч гээд бүгд эрх тэгш, шударга ёсны зарчмыг даган мөрддөг болохоор бахархаж байна” гэж ярилаа.
2022 оны финалын цувралын шилдэг тоглогч Стефен Карри багийнхаа нэрийн өмнөөс Ерөнхийлөгч нарт “Голден Стэйт-ийн өмсгөл гардуулан өглөө. АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгч Байденд 46, Харрист 1 дугаартай жерси оногдсон юм.
Сэтгэгдэл ( 0 )