Монгол Улс Исламын орнуудын хоккейн хөгжлийн холбооны үүсгэн байгуулагч боллоо

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 18

ОХУ-ын Татарстаны Казань хотод болсон Исламын шашинт орнуудын анхны хоккейн тэмцээний дараа Исламын орнуудын хоккейн хөгжлийн холбоо байгуулагдсаныг албан ёсоор зарлалаа. Холбоог тус тэмцээнд оролцсон 13 орны үндэсний холбоод буюу Туркменистан, АНЭУ, Саудын Араб, Марокко, Алжир, Оман, Бахрейн, Иран, Монгол, Узбекистан, Кыргызстан, Казахстан, Турк, Оросын Татарстаны төлөөлөгчид байгуулжээ.

Шинэ холбооны зорилго нь Ази, Африк, Ойрх Дорнодод хоккейн спортыг хөгжүүлэх, орос хоккейн туршлагаас судлах, тамирчин шүүгч, дасгалжуулагч бэлтгэх явдал юм.

Исламын орнуудын хоккейн хөгжлийн холбооны тэргүүнээр Татарстаны хоккейн холбооны тэргүүн, Ак Барс багийн ерөнхийлөгч, "Татнефть” нийгэмлэгийн удирдагч Наиль Маганов сонгогдлоо. Ази тивийг хариуцсан дэд ерөнхийлөгчөөр Кыргызстаны хоккейн холбооны тэргүүн Анвар Оморканов, Ойрх Дорнодын дэд ерөнхийлөгчөөр АНЭУ-ын Өвлийн спортын холбооны ерөнхийлөгч Хамел Аль-Кубейси сонгогдлоо. Холбооны төв байр Казань хотод байрлана.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(192.82.84.11) 2023 оны 01 сарын 18

Энэ холбооны тэмцээнд манайх дан казак хоккейчид явуулах уу, буддистууд бол болохгуй байлгуй дээ

2  |  0
Top