Өчигдөр шөнө Саудын Арабын “King Fahd International Stadium” цэнгэлдэхэд Италийн Супер цомын тэмцээн болж, Милан хотын хоёр баг өрсөлдлөө.
Хэдхэн хоногийн өмнө энд Испанийн хоёр аварга загас болох Барселона, Реал халз тулалдсан билээ. Энэ удаад Интер, Милан багуудын дерби Барса, Реалыг давсан халуухан тулаан болох байх гэж шинжээчид үзэж байсан, үзэгчид найдаж байсан. Харамсалтай нь, Интер “өстөн дайсан” Миланаа 3:0 хөнгөхөн ялан, Супер Цомын эзэн болов.
Тоглолтын арав дахь минутад Интерийн хамгаалагч Маттео Дармианы баруун жигүүрийн довтолгоо Федерико Димаркогийн гоолыг үүсгэсэн. Арван минутын дараа Жеко хамгаалагчийг ангайтал нь хуураад хоёр дахь гоолыг хийлээ.
Хоёр гоолоор тэргүүлсэн Инзагигийн баг бөмбөгийг Миланд өгөөд хамгаалж эхэлсэн.
Гэвч Милан олигтой довтолж чадсангүй. Ийм байхад ялагдах нь ойлгомжтой. Интерийн аргентин довтлогч Лаутаро Мартинес гоол хийснээр Интер долоо дахь удаагаа Супер Цомын эзэн боллоо.
Милан – Интер 0:3 (0:2, 0:1)
Саудын Араб, King Fahd International Stadium
Гоол: 0:1 – 10 Димарко, 0:2 – 21 Джеко, 0:3 – 77 Мартинес.
Милан – Тэтэрушану, Калабрия (Дест, 79), Кьер (Калулу, 64), Томори, Эрнандес, Беннасер, Браим Диас (де Кетеларе, 64), Тонали, Жиру (Ребич, 79), Рафаэл Леау, Жуниор Мессиас (Ориги, 65).
Интер – Онана, Дармиан, Ачерби, Шкриньяр, Бастони (де Врей, 84), Димарко (Гозенс, 63), Мхитарян, Чалханоглу (Аслани, 84), Барелла (Гальярдини, 71), Джеко (Корреа, 71), Мартинес.
Шар хуудас: Барелла (33), Чалханоглу (72), Эрнандес (77), Мартинес (79), Тонали (85).
Сэтгэгдэл ( 0 )