Хөгжлийн банкны сонсголд 12 хүнийг нэмж ГЭРЧЭЭР ДУУДЛАА

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 19

Хөгжлийн банкны асуудлаарх Хянан шалгах түр хорооны сонсгол өнөөдөр /2023.01.19/ дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.

Түр хорооны дарга Б.Энхбаяр шаардлагатай тохиолдолд гэрчийг нэмж дуудах эрхийнхээ хүрээнд ТОСК ТӨҮГ-ын зээл, түүний зарцуулалттай холбоотой асуудлаар 12 хүнийг гэрчээр дуудан оролцуулахаар боллоо.

Тодруулбал, дараах нэр бүхий иргэн, албан тушаалтныг гэрчээр нэмж дууджээ. 
 

  • “ТОСК” ТӨҮГ-ын захирлаар ажиллаж байсан А.Гантулга, Ж.Хичээнгүй, Л.Батжаргал,
  • “Бэрэн” группийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхтөр,
  • “ЖиДи” ХХК-ийн захирал У.Анхбаатар,
  • “Шинэ мянганы констракшн” ХХК-ийн захирал Н.Эрдэнэбилэг, Д.Энхтөр,
  • Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл, түүний хүү Б.Чулуудай,
  • Хөгжлийн банкны захирал асан Ж.Мөнхбат,
  • БХБЯ-ны Төрийн нарий бичгийн дарга асан Р.Эрдэнэбүрэн,
  • Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр

“ТОСК” ТӨҮГ-ын зээлийн асуудлыг өнөөдрийн сонсголын хамгийн сүүлд хэлэлцэнэ гэж Хөгжлийн банкнаас мэдээллээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top