Ц.Энхтүвшин, "Таван цагариг" сонин
Өнөөдөр өдгөө цагийн хөлбөмбөгийн өнгө төрх, нэр алдрын оргилд залардаг супер хоёр од, Португалын Криштиану Роналду, Аргентиний Лионель Месси нар хөлбөмбөгийн талбайд хамтдаа гарч, халз өрсөлдлөө. Жил бүр болдог "Саудын фестиваль"-ийн хүрээнд зохиогдсон Францын "Пари Сен Жермен" болон Саудын Арабын "Бүх оддын" багийн нөхөрсөг уулзалт тоглолт өнөөдөр Эр рияд хотын "Сувд" хэмээн алдаршсан , 68 000 хүний суудалтай "King Fahd stadium"-д болж, хөлбөмбөгийн ертөнц, төдийгүй дэлхий даяараа анхаарлаа хандуулсан билээ.
"КР7" болон Месси нараас гадна Серхио Рамос, Кейлор Навас болон өнөөдрийн тод одууд болох Неймар, Мбаппе нар ч талбайд гарсан.
Хэдийгээр нөхөрсөг тоглолт боловч Роналду, Месси хоёрын хувьд "нэр төрийн" тоглолт, бас нэг далд өрсөлдөөн болохоор үнэ цэнэтэй тоглолт байлаа.
Нөгөөтэйгүүр хоёр супер одын хөлбөмбөгийн талбай дахь хамгийн сүүлчийн халз өрсөлдөөн ч байж болох юм.
Учир нь Криштиану Роналду Саудын Арабын "Аль Насср" багтай гэрээ байгуулсан учир мань хоёрын баг хоорондоо ямар нэг тэмцээнд таарах магадлал тун бага ( "Аль Насср" Азийн, "ПСЖ" Европын "Аваргуудын лиг"-т түрүүлсэн тохиолдолд ФИФА-ийн клубуудын ДАШТ-д тоглох ганц боломж бий) юм.
Шигшээ багийн хувьд ч Аргентин болон Португалын шигшээ нөхөрсөг уулзалт тоглолт хийхгүй л бол 2026 оны ДАШТ-ээс наана л лав тэмцээнд хамт оролцох боломжгүй.
Тэр үед хоёр аварга шигшээ багтаа тоглож байх нь тун эргэлзээтэй.
Тиймээс ч өнөөдрийн тоглолтыг Роналду, Месси нарын сүүлчийн ногоон талбай дээрх уулзалт байх магадлал өндөр хэмээн үзэж байна, дэлхий даяар.
Тоглолтын хувьд 5:4 -өөр Францын "ПСЖ" хожсон. Месси энэ тоглолтын "салхийг хагалан" дөнгөж 3 дахь минутад гоол оруулсан, харин Криштиану Роналду 34 болон 45 дахь минутад хоёр гоол хийж хариу барив.
Мөн Неймар пенальти алдаж, Мбаппе пенальтигаас гоол оруулсан.
Гэхдээ өнөөдөр хэн гоол хийх, аль баг хожих нь сонин биш байлаа.
Хамгийн гол нь өдгөө цагийг эзэлсэн хоёр гайхамшигт хөлбөмбөгчинг хамт тоглож байхыг харах, олон олон хөгжөөн дэмжигчид, сая сая хүүхэд багачууд, залуусын үлгэр дууриалал, хүсэл мөрөөдөл болсон домгууд бие бие рүүгээ харан инээмсэглэж, халуун дулаанаар гар барилцаж, нэг нэгнээ хүндэтгэж буйг харах ХАМГИЙН ГОЁ байлаа даа.
Сэтгэгдэл ( 3 )
CR7 одоо Мессид адил тувшиний ерселдегч биш ээ, арслан муур 2-г жишиж болохгуй ш дээ, энэ бол одоо баталгаатай болсон зуйл
ug zeb olj xelllee tiimee iim uchraas meesii delxiin abarga bolson um aaa jinexen domog messi
Дональдогийн биеийн хэлэмжийг сайн ажиглалаа, ийм хүн учраас л хүнтэй нийцгүй, бас дэлхийн аваргад амжилт үзүүлж түрүүлдэггүй юм гэхэд ядаж медальт байранд шалгардаггүй юм байна гэж ойлголоо. Харин Месси бол огт өөр хүн хэвээрээ болохоор Дэлхийн Аварга болжээ.