Монголын маэгашира Азүмарюү С.Тодбилэг мэргэжлийн сүмо бөхийн дээд зиндаанд анх удаагаа 50 хувийн амжилт үзүүллээ. Өчигдөр (2022.01.19) тэрээр Хирадоүмиг үватэнагэ мэхээр ялж, найм дахь даваагаа авсан юм.
Азүмарюү 2013 оны зуны тэмцээнд анх дээд зиндаанд дэвшсэн. Тэр цагаас хойш макүүчид 10 башё барилдсан бөгөөд дээд зиндаанд дэвшсэнээсээ хойш 58 тэмцээний дараа 50 хувийн амжилт үзүүлсэн нь сүмогийн түүхэнд нэгэн рекорд амжилт болон үлдлээ. Мөн 35 нас 8 сартай буюу дээд зиндаанд анхныхаа 50 хувийн амжилтыг үзүүлсэн хамгийн ахмад бөхийн рекорд тогтоосон байна.
Манай бөх барилдааныхаа дараа “Дээд зиндаанд анх удаа найм давсандаа маш их баяртай байна. Арай л удлаа шүү” гэж ярьжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Ichko gj ev havgui yum gai bolj holon deer ni darj unaagui bol ch odiid yamar ch yavaa bilee