Теннисчдээс хамгийн булчинлаг нь алдарт Рафаэль Надаль гэж бид үздэг байсан. Тэгвэл одоо болж байгаа Australian Open тэмцээн Унгарын Мартон Фучович хамгийн чанга залуу гэдгийг харууллаа. Дөрөв гаруй цаг өрсөлдсөний эцэст Федерико Корияг ялсныхаа дараа Мартон цээж нүцгэлэн, баяраа тэмдэглэсэн нь телевиз болгоны дэлгэцээр гарсан билээ.
Үнэндээ Мартон эртнээс хүчний дасгал хийж, биеэ хөгжүүлдгээрээ алдартай байсан. 2020 онд ATP-ийн сайт дээр түүний тухай “Теннисний ертөнцийн Төмөр хүн” нэртэй нийтлэл гарч байлаа.
Мартон тэр үед “Би үргэлж л хүчирхэг залуу байсан. Залуудаа туранхай байсан ч дасгалжуулагчийн зөвлөгөөгөөр төмөр өргөж, биеэ хөгжүүлж эхэлсэн. Би жин нэмэх хүсэлтэй ч ур чадвар дээр огт ажилладаггүй байсан. 19-20 настайдаа чансааны 250-д бичигдэж байлаа. Үдэшлэг шоу хэсээд л зодолдож нүдэлдээд явдаг байсан. Зодоон хийж байгаад хуруугаа хугалж, хоёр сар талбайд гарч чадаагүй” гэж ярьж байв.
Сэтгэгдэл ( 0 )