Монголын сэкивакэ Хоошёорюү Нэгдүгээр сарын тэмцээний ес дэх өдөр шагайндаа хүнд гэмтэл авсан. Зургаан даваатай тэмцээнийг тэргүүлэгчдийн эгнээнд явсан тэрээр нэг өдөр өнжөөд дахин барилдаж эхэлсэн билээ.
Гэмтлээсээ хойш Хоошёорюү нэг давж, нэг унасан. Дахиад ганц ялахад 50 хувийн амжилтаа үзүүлж чадах юм.
Энэ тэмцээнд “Спортс Хочи” сонинд тоймчоор ажиллаж байгаа "Миягино" ояката буюу их аварга Хакүхо энэ талаар “Хоошёорюү хөлөө хөндөхгүй гэж хичээн барилдаж байгаа нь мэдрэгдэж байна.
“Өнөөдөр яаж ийгээд барилдчихвал маргааш гэмтэл гайгүй болох байх” гэсэн бодолтой байгаа байх. Сэтгэл зүйн хувьд дээд зиндаанд хамгийн шилдэг нь тэр гэж би боддог. Тийм ч болохоор гэмтэлтэй барилдаж байгаа биз ээ. Би 2005 оны Нагоя башёд зүүн хөлийн шагайгаа гэмтээж, тэмцээнээс гарч байсан. Гэмтсэн хөлөө ашиглалгүй өвдгөндөө хамаг ачаалаа өгч байсны лайгаар 10 жилийн дараа мэс засалд орлоо. Баруун өвдгөндөө ч хагалгаа хийлгэхээс өөр аргагүй болсон. Тиймээс Хоошёорюүг одоо гэмтлээ бүрэн эдгээсэн нь дээр гэж би үзэж байна. Мэдээж 50 хувиа хийж, санякүд үлдэх, ирэх башёд озэки цолны төлөө дайрах бэлтгэл болгох хүслийг нь ойлгож байна. Гэхдээ л эрүүл энх байгаа цагт цол хэзээ нэгэн цагт гарт нь ороод л ирнэ шүү дээ” гэж дүгнэсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )