Олон улсын шатрын холбооноос (FIDE) Дэлхийн аварга цолын төлөөх халз тоглолт дөрөвдүгээр сарын 7-ноос тавдугаар сарын 1-нд Казахстаны Астана хотод болно гэж зарлалаа. Тоглолтын шагналын сан 2 сая евро бөгөөд ялагч 60 хувийг, ялагдсан тамирчин 40 хувийг нь авах гэрээтэй.
Өнгөрсөн оны долоодугаар сард дэлхийн аварга Магнус Карлсен цолоо хамгаалах тоглолтод оролцохоос татгалзсаны дараа цол горилогчдын тэмцээний эхний хоёр тамирчин дэлхийн аварга цолны төлөө өрсөлдөх болсон. Энэ бол ОХУ-ын Ян Непомнящий, Хятадын Дин Лижэнь нар юм.
Сэтгэгдэл ( 0 )