АНУ-ын Калифорни мужийн Монтерей-Парк хотод орон нутгийн цагаар бямба гарагийн орой нэгэн этгээд гал нээж, 10 хүний аминд хүрчээ.
Цагаан өнгийн ачааны фургонтой этгээд азиуд олноор амьдардаг Монтерей-Парк хотод билгийн тооллын Цагаан сарын баярын үеэр гал нээсэн байна. Лос-Анжелесаас 16 км-ийн зайд байрлах Монтерей-Парк хотод бямба гарагийн орой олон мянган хүн Цагаан сарын баярт зориулсан арга хэмжээнд оролцохоор цугларсан байсан аж.
Гал нээсэн этгээд цагдаа нарт буудуулан амиа алджээ. Шархадсан хүний тоо хамгийн багадаа 10 болсон бөгөөд заримынх нь биеийн байдал хүнд байгаа гэнэ.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Монтерей-Парк хотод амиа алдсан хүмүүсийн ар гэрт эмгэнэл илэрхийлжээ. Монтерей-Парк хотын захиргаа ням гарагт үргэлжлэх ёстой байсан баярыг арга хэмжээг цуцалсан байна.
Сэтгэгдэл ( 2 )
Азийнхан адилхан өшөө авах хэрэгтэй
Хятадууд адгийн новшнууд юм аа.