Дани Алвес хүчингийн хэргээр баривчлагдлаа

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 23

Бразилын шигшээ, Мексикийн “Пумас” багийн хамгаалагч Дани Алвес Испанийн Барселона хотод хүчирхийллийн хэргээр баривчлагдсан мэдээ спортын ертөнцийг доргиолоо. Түүнийг гадуур байцаах боломжгүй гэж үзсэн байна.

Ингээд хэргийн талаар товч танилцуулъя. “Катар-2022” дэлхийн аваргын тэмцээний дараа “Пумас” баг Алвест чөлөө өгсөн. Дани Испанийн Тенерифед хадам ээжийнхээ оршуулгын ёслолд оролцоод Барселонад ирсэн байна. 12 дугаар сарын 30-нд тэр найзуудын хамт Барселона хотын “Sutton” шөнийн клубт очсон бөгөөд 23 настай бүсгүйг клубийн бие засах өрөөнд хүчирхийлсэн хэрэгт ороод байгаа юм.

Каталоны “El Taquigrafo” Алвесийг хохирогчтой хамт 47 секунд 00-д байсан камерын бичлэг байгаа гэж мэдэгдсэн бол зарим хэвлэл тэднийг ариун цэврийн өрөөнд 15 минут байсан гэж баталж байгаа.

Хохирогч эмэгтэй тус клубт хоёр найзын хамт байсан бөгөөд хэд хэдэн мексик залуу тэднийг VIP хэсэгт урьсан тул хамт орсон гэж мэдүүлжээ. Тэнд бүсгүйчүүдийг өөр нэг зочин ширээндээ урьсан нь Дани Алвес байжээ. Мексикчүүд мэдээж түүнийг таньсан, алдартай хөлбөмбөгч болохыг нь бүсгүйчүүдэд хэлсэн байна. Алвес хэсэг хугацааны дараа хохирогч бүсгүйг дагуулан, ариун цэврийн өрөөнд орсон бөгөөд бүсгүй эсэргүүцсэн ч зодож, хүчирхийлсэн гэсэн мэдүүлэг цагдаа нарт өгсөн байна. Клубийн хамгаалагч нар уйлсан бүсгүйгээс учрыг лавлаж, цагдаа дуудсанаар хэрэг илэрсэн байна. Хоёр хоногийн дараа хохирогч шүүхэд хандаж, Алвес баривчлагдсан. Эхлээд тэр хэргээ хүлээхгүй байснаа сүүлд нь тохиролцсон байсан гэж мэдүүлсэн ч тусыг эс олсон байна. Хохирогчид мөнгө төлөх гэж оролдсон ч тэр мөнгө авахгүй, харин Алвесийн гэм бурууг нь шүүхээр тогтоолгоно гэсэн тул хэрэг үүсэхээс өөр аргагүй болжээ.

Хэргийн дараа Мексикийн “Пумас” баг түүнтэй гэрээгээ цуцалсан. Харин Дани Алвесийн гэргий нөхрийгөө өмөөрсөн хэвээр байгаа юм. Хэрэв түүний гэм буруу нотлогдвол 4-12 жил хоригдох ялтай.

Дани Алвес гэргийн хамт

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зоч(64.119.24.33) 2023 оны 01 сарын 24

Хоосон толгойтой лүд вэ

1  |  0
Зочин(192.82.84.11) 2023 оны 01 сарын 23

За даа, гарах гарцгуй болчихсон юм биш уу

0  |  0
Ккк(64.119.20.98) 2023 оны 01 сарын 24

Саыхан хүүхэнтэй л суусан сармагчин байна шүү дээ уг нь

3  |  0
Зоригоо(202.55.188.120) 2023 оны 01 сарын 25

Худлаа мөнгө салгах гэсэн арга л биз дээ\n

4  |  1
Top