Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос энэ жилийн чансааны оноо олгох тэмцээнүүдийн медальтнуудад багагүй хэмжээний мөнгөн шагнал олгох болсноо зарлалаа. Энэ жил чансааны 4 тэмцээнтэй. Тэмцээний аваргууд 1500 швейцар франк, мөнгөн медальт бөх 750, хүрэл медалийн эзэд 500 франкийн шагналтай. Чансааны тэмцээн болгонд 30 багц медалийн төлөө өрсөлдөх бөгөөд 390 мянган швейцар франкийн шагналын сантай.
Шагналын мөнгөтэй болсноор тэмцээний нэр хүнд өсөж, оролцогчдын тоо нэмэгдэнэ гэж ДБНХ үзэж байгаа юм. Мөн жилийн эцэст чансаагаар тэргүүлсэн бөхчүүдэд тус бүр 150 мянган швейцар франк олгохоор шийдвэрлэжээ.
Энэ улиралд чансааны тэмцээн Хорватын Загреб (2-р сарын 1-5), Египетийн Александр (2-р сарын 23-26), Киргизийн Бишкек (6-р сарын 1-4), Унгарын Будапешт (7-р сарын 13-16) хотуудад болно.
Сэтгэгдэл ( 4 )
Орхоныг сайн харж байхгүй бол хоол унданд нь муу эм хийчихвийдээ хаширсан хүн гэжхаширсан хүнийг хэлнэ манай монголчууд чинь хүн чанараар хөлийн чигчий хуруу л гэсэн үг хэнд ч итгэж болохгүй.
Бөхийн төрлүүдийн хамгийн сайхан барилдаан. Олимпийн төрлөөс хасагдана гэж бүү мөрөөд!!!
Зөвхөн Монголоороо хараад яахав ,хамгийн хүчирхэг эдийн засагтай Амэрик,Хятад,Энэтхэг,Япон,Турк,Герман, Канад тэргүүтэй бараг 4 тэрбум хүнтэй орнууд чөлөөт бөхийг хөгжүүлж байгаа.Сүүлийн үэд Африкаас Нигер, Ойрхи Дорнодын баян орнууд нэмэгдэж байна.Цаашид улам өргөжих нь лавтай.
Ээ мэдэхгуй, челеет бех ер нь сэхэл авахад хэцуу болсон байх аа, одоо олимпын терлеес хасагдах л дутуу байх шиг, хасагдах нь ч цаг хугацааны л асуудал болсон байх аа даа