Фрэнк Лампард “Эвертон”-оос халагдлаа

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 24

Английн шигшээ, “Челси” багийн од асан Фрэнк Лампардын дасгалжуулагчийн замнал тун барцадтай эхэлж, өрнөж байна. Өчигдөр Премьер лигийн “Эвертон” баг түүнийг халж байгаагаа зарлалаа.

“Эвертон” арван тоглолт ялж чадаагүй бөгөөд хүснэгтийн сүлээсээ хоёрт бичигдэж байна. Тус баг хамгийн сүүлд 2022 оны аравдугаар сарын 22-нд “Кристал Пэлас” багийг 3:0 ялснаасаа хойш найм ялагдаж, хоёр тэнцжээ.

Лампард 2022 оны нэгдүгээр сарын 31-нд тус багийн ахлах дасгалжуулагчаар томилогдсон. Бүтэн жил ажиллахад наймхан хоног дутуу байхад ийнхүү ажилгүйчүүдийн эгнээнд шилжиж байгаа юм. Түүний удирдлага дор “Эвертон” 38 тоглохдоо 35 оноо авсан. Доод лигт унах маш ойрхон байгаа.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(192.82.84.11) 2023 оны 01 сарын 24

Сайн тоглогч бур сайн дасгалжуулагч болдоггуй гэдэг дээ, premier league лав энэ хунд ахдах юм байна, championship хавьцаа явбал яадаг юм бол доо

0  |  0
Top