Жүдо бөхийн энэ жилийн анхны Гран При тэмцээн энэ сарын 27-29-ны өдрүүдэд Португалын Алмада хотод болох гэж байна. Манай улсаас тус тэмцээнд Монгол улсын шигшээ багийн шинэ залуу тамирчид болон “Мон-Алтиус Цагаанбаатар” ахлах сургуулийн залуу тамирчдаас бүрдсэн баг тамирчид оролцох юм. Баг тамирчид өнөөдөр Португалыг зорилоо.
Монголын шигшээ багт 2021 оны Өсвөр үеийн Ази тивийн аварга -57кг О.Оюунчимэг (18 нас), 2022 оны Өсвөр үеийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн -52кг М.Нандин-Эрдэнэ (17 нас), -70кг Б.Ням-Эрдэнэ (18 нас) нар, 2023 оны МУАШТ-д -63кг-д мөнгөн медаль хүртсэн залуу тамирчин Д.Есүй (16 нас), 2023 оны Монгол улсын аварга -78кг О.Хүслэн (19 нас) болон “Мон-Алтиус Цагаанбаатар” академийн -52кг Б.Уранзаяа (19 нас), -60кг Н.Мэндсайхан (20 нас) нарын залуу тамирчид багтсан гэж Монголын жүдо бөхийн холбооноос мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )