Хакүхогийн шавь “Рэйва эриний мангас” Очиай түүхэн амжилт тогтоолоо

2023 оны 01 сарын 25

Японы сүмо бөхийн холбооноос өнөөдөр өглөө гуравдугаар сарын 12-нд Осакад эхлэх Хаврын тэмцээнд шинээр цол хүртэх бөхчүүдийн нэрсийг зарлалаа.

“Рэйва эриний мангас” хэмээх Миягино дэвжээний Очиай жюүрёод дэвших болсон байна. Очиай өнгөрсөн Хацү башёд мэргэжилд орж, макүшитагийн 15-аас барилдаж, 7 даваатай зиндаандаа түрүүлсэн. Тэрээр ийнхүү макүшитад ганцхан башё барилдаад цолтой бөх сэкитори болсон анхны сүмоч боллоо.

Очиай 19 настай. 179 см өндөр, 156 кг жинтэй. Тоттори мужийн Күраёши хотын уугуул. Тоттори Жёохокү ахлах сургуульд байхдаа 2020, 2021 онуудад ахлах ангийн ёкозүна цолыг дараалан хүртсэн. Ахлах ангиа төгссөн өнгөрсөн жилийн есдүгээр сард Бүх Японы аварга шалгаруулах тэмцээнд оролцож түрүүлэн, сонирхогчдын сүмо бөхийн ёкозүна цол авсан. Тиймээс мэргэжилд макүшитагийн 15-аас барилдах эрх авсан. Их аварга Хакүхог шүтэн биширдэг тул Миягино дэвжээнд элсэн орсон юм. Энэ сарын 28-нд зодог тайлах ёслолоо хийх Хакүход сайхан бэлэг боллоо.

Сонирхогчдын сүмогийн ёкозүна мэргэжилд макүшитагийн 15-аас барилдах эрхтэй гэсэн дүрэм 2000 оны есдүгээр сард гарсан. Түүнээс хойш Такэказэ, Фүтэно, Эндо, Ичиножёо, Митакэүми, Яго нарын зургаан бөх макүшита зиндааг хоёр башёд туулан, сэкитори болж байлаа.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(66.181.161.149) 2023 оны 01 сарын 28

Хакухо өлөн шээс нэг Монгол хүүхэд шавиа болгоод авчихгүй байж дандаа япон гөлөгнүүдээр шавь авсан гэсэн Монголоо гсн сэтгэлгүй гөлөг л дөө

0  |  2
Zochin(66.181.161.189) 2023 оны 01 сарын 26

Magetaigaa bhdaa sekitori shavitai boljee

2  |  0
Top