ОХУ, Украины дайн эхлээд нэг жил болох дөхөж байна. Тулааны талбарт олон залуус амиа алдаж байгаагийн дотор тамирчид цөөнгүй байгаа. Соледарын ойролцоох тулаанд сонгомол барилдааны бөх, Украины АШТ-ий медальт Владимир Полистрант алагдсан байна. Тэрээр 21 настай байсан бөгөөд энэ сарын 17-нд байлдааны даалгавар биелүүлж яваад эрсэджээ.

Саяхан Бахмутын тулаанд Украины уран гулгалтын тамирчин, 25 настай Дмитрий Шарпар амиа алдсан билээ.

Сэтгэгдэл ( 1 )
Эх оронч