Орчин үеийн таван төрөлтийн олон улсын холбооноос 2023 онд зохион байгуулах тэмцээний хуваариа танилцуулж, Парисын олимпын эрх олгох шалгуурыг баталлаа. Олимпын эрх олгох тэмцээний нэг нь Ханжоугийн Азийн наадам болжээ. Азийн наадмаас таван эрх олгох юм.
Орчин үеийн таван төрөлтийн олимпын эрхийн өрсөлдөөн тавдугаар сард болох Каирийн Дэлхийн цомоос эхлэх бөгөөд үүний дараа тивүүдийн АШТ, 2023, 2024 оны дэлхийн АШТ-ээс эрх олгоно. Улмаар дэлхийн чансаанд эзэлж буй байраар нь нэмэлт зургаан эрх олгосноор эрэгтэй, эмэгтэй тус бүр 36, нийт 72 тамирчин бүрдэх юм.
“Парис-2024” олимпын дараа орчин үеийн таван төрөлтөөс морин спорт хасагдах болсныг олон улсын холбоо нь мэдэгдээд байгаа билээ.
МҮОХ
Сэтгэгдэл ( 0 )