Ням гарагт “Малчин ТВ”-ийн нэрэмжит барилдаантай

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 26

Нэгдүгээр сарын 29-ний Ням гарагийн 12:00 цагаас Малчин телевизийн 10 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан Монгол Бөхийн Өргөөнд болно.

Барилдах бөхчүүдийг нэгдүгээр сарын 27, 28-ны өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд цахимаар бүртгэнэ. Үзэгчид www.ticket.mn-ээс тасалбараа захиалан авах боломжтой.
 

Энэхүү барилдааны түрүү бөх дөрвөн сая, үзүүр бөх хоёр сая, их шөвөгт шалгарсан бөхчүүд тус бүр нэг сая төгрөгийн бай шагнал гардана.

Монголын Үндэсний Бөхийн Холбоо

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top