ОУОХ: Дайныг дэмжээгүй орос тамирчдыг оролцуулах талаар ярьж эхэллээ

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 26

ОУОХ-нд ОХУ-ын тамирчдыг олон улсын тэмцээн, тэр дундаа олимпын наадамд оролцуулах талаар ярьж эхэллээ. Гэхдээ мэдээж маш хатуу шалгуур хангасан тамирчдыг л оруулах бололтой.

Юуны өмнө ОУОХ-ны мэдэгдлийг авч үзье.

Өнгөрсөн 12 дугаар сарын дундуур ОУОХ-ын чуулганаар орос тамирчдыг Ази тивийн тэмцээн уралдаанд оруулах талаар хэлэлцсэн. Азийн олимпын зөвлөл ч оросуудыг хүлээн авахад бэлэн гэдгээ мэдэгдсэн юм. Энэ нь орос тамирчдад Парис-2024 олимпын наадмын эрхийн тэмцээнүүдэд оролцох боломж олгох гол зорилготой байлаа. Энэ саналыг ОУОХ-ноос спорт холбоодтой ярилцаж шийднэ гэж байсан. Тэгвэл ярилцаж хэлэлцээд ийм шийдвэр гарсан байна.

1. Олимпын хөдөлгөөний улс орнуудыг нэгтгэх үүргийг дайн хямралтай энэ цаг үед хатуу баримтлах ёстой.

2. Олимпын хартийн дагуу бүх тамирчдын эрхийг хүндэтгэн үзэх. Засгийн газраас ямар тамирчныг тэмцээнд оруулах, үгүйг шийдэж болохгүй.

3. Аль улсын иргэн гэдгээр нь нэг ч тамирчны тэмцээнд орох эрхийг хасаж болохгүй.

Ингээд ОУОХ-ноос орос, беларусь тамирчдыг олон улсын тэмцээнд орууллаа гэхэд хатуу шалгуур тавихаар болжээ. Үүнд:

а) Тус хоёр улсын тамирчид улс орноо төлөөлөх эрхгүй.

б) Олимпын хартийг бүрэн дагаж байгаа тамирчныг л оролцуулна. Энэ нь ОУОХ-ны энхийг сахиулах үйл ажиллагааны эсрэг хандаагүй, Украин дахь дайныг идэвхтэй дэмжээгүй тамирчид гэсэн үг юм. Мөн Дэлхийн допингийн эсрэг дүрэм журмыг ёсчлон дагадаг, даган мөрддөг тамирчид гэж заажээ. Тамирчдыг дээрх хоёр шаардлагад нийцэж байгаа эсэхийг нэг бүрчлэн сайтар шалгах юм.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.88.90) 2023 оны 01 сарын 29

Дайныг дэмжээгүй гэдгийг нь яаж батлах юм бол, дайныг дэмжиж байгаа болоод л Орост байгаа биз дээ, дайны эсрэг улс ихэнх нь Оросоос явсан биз, явахаас ч аргагүй болгосон биз

0  |  0
зөнч(64.119.24.33) 2023 оны 01 сарын 26

дайныг дэмжээгүй орос тамирчин байхгүй л дээ, зарим нь бүр тулалдаж байгаа. 2024оны Олимп оросуудын хувьд баяртай болжээ.

0  |  0
зочин(192.82.78.103) 2023 оны 01 сарын 26

Оросын тамирчидгүй спортын өрсөлдөөн гэж юу байхав дээ олимпд оролцох гэж эх орноосоо урвах юм уу хааашаа юм вэ дэлхийн спорт хүртэл улстөржих юм даа хөөрхий

0  |  0
Иргэн(59.153.85.151) 2023 оны 01 сарын 26

орос тамирчидгүй тэмцээн ямарч сонирхолгүй болсон ямар сайндаа АНУ-ын ОХ-ы тэргүүн орос тамирчид оролцохгүй бол дэлхийн спорт уналтад орж байна гэхэв дээ,

0  |  0
Top