Ц.Энхтүвшин Таван цагариг сонин
НБА-ийн супер од, "Голден стэйт уорриорз" багийн тоглогч Стефен Көрри ирэх 2024 онд Францын нийслэл Парис хотноо болох зуны олимпын ХХХIII наадамд оролцох хүсэлтэй байгаа ажээ.
Мэргэжлийн сагсан бөмбөгийн хамгийн хүчирхэг лиг болох НБА-ийн дөрвөн удаагийн аварга маань АНУ-ын сагсан бөмбөгийн шигшээ багт тоглон ДАШТ-д хоёр удаа (2010,2014) түрүүлж байсан ч олимпын наадамд оролцож байгаагүй билээ.
Тэгвэл түүнтэй хамт аваргын бөгжийг дөрвөн удаа зүүсэн багийн нөхөд нь бүгд Олимпын аварга болж байсан юм. Тухайлбал Дрэймонд Грин 2016, 2020 оны, Клэй Томпсон 2016 оны, Андре Игудала 2012 оны олимпын алтан медальтай.
Сэтгэгдэл ( 0 )