Дэлхийн шилдэг фитнес-модель Катя Элис Генри

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 26

Америкийн фитнес-модель, дасгалжуулагч, видео блогчин Катя Элис Генри дэлхийн шилдэг фитнес моделийн нэгд зүй ёсоор тооцогддог.

Төрсөн өдөр: 1994 оны зургаадугаар сарын 14

Төрсөн газар: Миннеаполис хот, Миннесота муж, АНУ

Өндөр: 163 см

Катя Миннеаполис хотод төрсөн ч Флорида мужийн Майамид нүүн очжээ. Сургуульдаа дээрэлхүүлдэг байсан тул сольсоор хоёр мужийн гурван дунд сургуульд суралцжээ. Аризонагийн Скоттсдейл хотын Дезерт-Маунтин дунд сургуульд л тэр анд найзууд төдийгүй өөрийгөө олсон юм. Энд тэр сургуулийнхаа чирлидерийн багт байсан бөгөөд сургууль төгсөх үедээ ахлагч нь болсон байв.

Чирлидер гэдэг маш их хөдөлгөөн, тэсвэр, ур чадвар шаарддаг зүйл. Сургуулиа төгсөөд бэлтгэл хийхээ больсныхоо дараа тэр булчин нь суларч, царай зүс нь гундаж байгааг ажигласан байна. Ингээд 2013 нэгдүгээр сараас фитнесээр хичээллэж эхэлжээ. Сайхан биетэй болж чадахгүй нь гэж гутрах үе ч байж. Зөв хооллолтын мэдлэг байхгүй тул дэглэм барьж чадахгүй. Азаар ээж нь энэ талын мэдлэг сайтай, дасгалжуулагч хүн байсан тул ээжтэйгээ хамт зөв хооллолтын дэглэм тогтоож, бэлтгэлийн тодорхой хуваарьтай болсон байна. Амжилт олох болсноор зургаа инстаграмд тавьж эхэлжээ.

Одоо Катя долоо хоногт таван удаа хичээллэж, Бямба, Ням гарагтаа амардаг. Тэр өөрийгөө “Өгзөгний булчингийн мастер” гэж нэрлэх дуртай. Зургийг нь харж байгаа та ч үүнтэй санал хийлэх байх.

Моделийн гараагаа эхлэх үедээ тэр хүүхэд асрагчийн ажил хийдэг байжээ. Бүтэн өдөр хүүхэд хараад орой нь бэлтгэл хийж, олон нийтийн сүлжээнд ажиллана. Цаг завгүй ёстой л хөдөлмөрлөж байжээ. Одоо Катя Элис Генри инстаграмын хамгийн алдартай моделийн нэг. Түүнийг найман сая хүн дагадаг. Юүтүүб суваг нь 400 мянган үзэгчтэй.

Катя цагаан хоолтон. Махан бүтээгдэхүүнээс зайлсхийж, ногоо ургамлаар хооллоно. Ингэж хооллоод булчин чинь томрохгүй гэж хүмүүс ярьдаг байсан ч яг хэрэглээд үзтэл эсрэг үр дүнтэй байжээ. Одоо тэр хэзээ ч ан амьтны мах, арьс үс хэрэглэж байсан үедээ эргэн очихгүй гэж ярьдаг.  

Катя “Workouts by Katya” веб сайтаараа дамжуулан хичээл заадаг. Мөн усны хувцасны “Kiss My Peach” брэндтэй.

Майами хит багийн сагсан бөмбөгч Тайлер Хирротой хамт амьдардаг. Тэд 2021 онд охинтой болсон бөгөөд удахгүй хоёр дахь хүүхэд нь төрнө.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top