Ирэх хоёрдугаар сарын 19-нд Солт-Лейк-Ситид болох НБА-гийн "Бүх оддын тоглолт"-ын гарааны бүрэлдэхүүн тодорлоо.
Дорно бүс: Милуоки багийн Яннис Адетокумбо (ахлагч), Бруклиний Кевин Дюрант, Бостон багийн Жейсон Тейтум, Кливленд багийн хамгаалагч Донован Митчелл, Бруклин багийн Кайри Ирвинг.
Өрнөд бүс: Лейкерс багийн Леброн Жеймс (ахлагч), Денверийн төвийн тоглогч Никола Йокич, Нью Орлеан багийн Зайон Уильямсон, Даллас багийн Лука Дончич, Голден Стэйтийн Стефен Карри.
Леброн Жеймс 19 дэх удаагаа "Бүх оддын тоглолт"-д сонгогдсон нь алдарт Карим Абдул-Жаббарын рекордтой зэрэгцсэн амжилт болж байна. Гарааны тавлыг санал асуулгаар шалгаруулдаг. Саналын 50 хувь нь спорт сонирхогчид, 25 хувь нь сэтгүүлчид, 25 хувь нь лигийн тоглогчдын санал байдаг юм.
"Бүх оддын тоглолт"-ын сэлгээний бүрэлдэхүүнийг хоёрдугаар сарын 2-нд зарлана. Тэднийг дасгалжуулагч нарын саналаар тодруулах юм.
Сэтгэгдэл ( 0 )