IJF: Орос жүдочдыг тэмцээнд оролцуулна

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 27

Олон улсын олимпын хороо (ОУОХ)-ны Гүйцэтгэх зөвлөлөөс энэ сарын 25-нд ОХУ, Беларусын тамирчдыг эх орныхоо нэрийн өмнөөс биш, туг далбаагүйгээр олон улсын тэмцээнд оролцуулах төлөвлөгөөтэй байгаагаа илэрхийлсэн. Гэхдээ Украин дахь дайныг идэвхтэй дэмжсэн тамирчдыг оруулахгүй гэж мэдэгдсэн билээ.

Олон улсын жүдо бөхийн холбооноос (IJF) үүнтэй холбогдуулан, Орос, Беларусь жүдочдыг Гран При, Их Дуулга тэмцээнүүддээ оролцуулах бодолтой байгаагаа зарлалаа.

Тус холбооны ерөнхийлөгч Мариус Визер “Орос, Беларусын жүдочдыг олон улсын тэмцээнд оролцуулах үндэслэл их бий. Юуны өмнө Олимпын хартийн хамгийн чухал заалтад тамирчдыг ялгаварлан гадуурхаж болохгүй гэж бичсэн байдаг. Орос, Беларусын жүдочид хэзээ ч дайн, байлдаанд оролцож байгаагүй. Тэд улс төрийн ямар нэг сурталчилгаанд оролцоогүй, их спортдоо эргэн ирэх цагаа хүлээн, бэлтгэлдээ шамдаж байсан билээ. Спорт нь үндэстэн хооронд биш гэхэд хүмүүс хооронд эв нэгдэл, найрамдал, хамтын ажиллагааны тавцан байдаг билээ. Бид Засгийн газраас тамирчдаа оролцохыг зөвшөөрөөгүй хоёр олимпын наадмын гэрч болж байсан. Өнөөдөр бид зарим Засгийн газар өөрийн орны төдийгүй гадаад бусад орны тамирчдыг ч олон улсын тэмцээнд оролцохыг хориглодог эвгүй цаг үед амьдарч байна. Би тамирчдыг буруушааж, шүүх зүйл байж болохгүй гэж үзэж байна” гэж мэдэгдсэн байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.126.90.50) 2023 оны 01 сарын 28

Sayahan Amerikd Orosin hokkeichin belgiin tsoonhiig demjisen futbolk omsoj beltgel deeree garahaas tatgalzsanaas bolj Amerik soshial deer 2 huvaagdaad bgaa,ooriin shutlegees bolj gej tailbarlasan uym

0  |  0
Иргэн(202.179.24.167) 2023 оны 01 сарын 28

Тийм байлгүй дээ. Энд тэнд Оросыг оруул. Хаана байна тэр олимпын үзэл баримтлал гээд их бичсэн. Спорт энэ дайн тулаан үзэн ядалтыг багасгана шүү дээ. Тэгэхэд хүмүүсийн комментоос харахад Европынхон эсэргүүцээд Ази, Исламын орны хүмүүс дэмжсэн харагддаг

0  |  0
zochin(185.183.147.68) 2023 оны 01 сарын 27

zov setgej boddog gar bna. good luck

2  |  0
Top