Өнөөдөр мэргэжлийн сүмогийн их аварга Хакүхогийн зодог тайлах ёслол Токио хотын Кокүгикан Бөхийн Өргөөнд эхэллээ.
Их аварга хамгийн сүүлийн дохёнд гарах ёслолоо озэки Такакэйшёо, сэкивакэ Хоошёорюү нарыг дагуулан гарч үйлдэнэ. Асашёорюү аваргын дүүг ёслолдоо дагуулан гарч байгаа нь бас нэгэн онцлог болж байгаа. Энэ хоёр бөхийг сүмо бөхийн цаашдын ирээдүйг даатган орхиж байна гэсэн санаа ч байж мэдэх юм.
Их аваргын зодог тайлах ёслолоор жюүрёо, дээд зиндааны барилдаан, сүмо бөхийн магэ үстэйгээ салах ёс гээд олон сонирхолтой зүйл биднийг хүлээж байна.
Гэрэл зургийг Вандан Даваа.
Сэтгэгдэл ( 2 )
Япон улсын иргэн биз дээ.
Балай шахуу юм