"COPA AMERICA 2024" АНУ-д болно

Админ | Zindaa.mn
2023 оны 01 сарын 28

Ц.Энхтүвшин Таван цагариг сонин

Хөлбөмбөгийн ертөнцийн шилдэг тэмцээний нэг Өмнөд Америк тивийн аварга шалгаруулах 48 дахь удаагийн тэмцээн "Копа Америка-2024" дараа жилийн зургаадугаар сарын 14-нөөс долоодугаар сарын 13-нд АНУ-д зохиогдохоор боллоо. Энэ талаар Өмнөд Америкийн хөлбөмбөгийн холбоо (Conmebol) болон Хойд болон Төв Америк, Карибын тэнгисийн орнуудын хөлбөмбөгийн холбоо (Concacaf) өнөөдөр хамтын ажиллагааны гэрээ байгуулах үеэрээ мэдэгдлээ.

Дэлхийн аваргын 10 түрүүтэй багуудтай, Өмнөд Америкийн аварга шалгаруулах тэмцээн нь 1916 онд анх зохиогдсон бөгөөд Конмеболын гишүүн 10 оронд цагаан толгойн үсгийн дарааллаар зохиогддог ба "Копа Америка 2024" нь уг журмын дагуу Эквадорт зохиогдох байсан юм. Гэвч Эквадорын хөлбөмбөгийн холбоо уг тэмцээнийг хүлээн авах боломжгүй гэдгээ өнгөрөгч 11 дүгээр сард мэдэгдсэн билээ. АНУ өмнө нь 2016 онд "Copa America Centenario" уг тэмцээний 100 жилийн ойн тэмцээнийг амжилттай зохион байгуулж байсан түүхтэй.

"Copa America -2024"-д Өмнөд Америкийн 10 багаас гадна АНУ тэргүүтэй Конкакафын шилдэг зургаан баг, нийт 16 баг оролцох ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top