ОУОХ-ноос орос тамирчдад 2024 оны Парисын олимпын эрх хэрхэн олгох талаар тусгай систем боловсруулж байгаа гэнэ. Учир нь хэчнээн дайн хийж байгаа орны тамирчин гээд дөрвөн жилд нэг удаа болдог олимпын наадамд оролцох эрхгүйгээр ялгаварлагдаж таарахгүй. Тамирчид олимпын наадамд оролцохын тулд хамаг амьдралаа арагш нь тавин, бэлтгэл сургуульдаа шамддаг билээ.
Азийн олимпын зөвлөлийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Рандхир Сингх энэ талаар indianexpress сайтад ярилцлага өгөхдөө “Орос, беларусь тамирчдад Азийн сонгон шалгаруулах тэмцээнээс эрх олгох талаар ярилцаж байна. Гэхдээ тэд ази тамирчдын медальд нөлөөлөхгүй, олимпын эрхийн квот тоонд хамаарахгүй. Тэдэнд тусад нь медаль олгоно.
ОУОХ-ноос манай Азийн олимпын зөвлөл, спорт холбоодтой хамтран, яаж олимпын эрх олгохоо хэлэлцэж байна. Олимпын эрхийн тэмцээнүүд хэдийн эхлээд байгаа. Орос тамирчдад тавьсан хориг үйлчилж байгаа хэвээр тул бид орос тамирчдыг Азийн наадам зэрэг манай тивийн тэмцээнд урьсан. Гэхдээ бүх тэмцээнд орос тамирчдыг оролцуулна гэсэн үг биш. Жишээ нь, бөх, тулааны төрөлд оруулахгүй.
Хэрэв манай Азийн тамирчныг эхний үед хүнд цохилтоор ялчих юм бол тэр тулаанч олимпын эрхээ алдана гэсэн үг. Тэгэхээр хөнгөн атлетик шиг үр дүн нь тоогоор гардаг спортын төрөлд оруулж болох юм. Хамгийн гол нь бид спорт нь улс төрөөс ангид гэдгийг харуулж, тамирчдад олимпод оролцох боломж олгох явдал. Спорт бол эв нэгдэл. Бид нэг гэр бүл. Нэг нэгнээ дэмжиж байх хэрэгтэй” гэжээ.
Сэтгэгдэл ( 2 )
Amerikiin ugaadasnii golog Gerleriin German Jinhene Fashist Stoltonberg Tomas Bah 2 l Oros tamirchidiig havchaad baigaa yum .Orosgui Delhi Orosgui Olimp get haa ch bauhgui Amerik bolon baruunii Fashistuud sports or Orosiig barahgui. bolohooroo omgondoo sheetfed.baigaa yum aa
Нэг мөсөн дэлхийгээрээ ганцхан америк гомонууд болчуул дайнгүй буудалцахгүй юу новш . ЗХУ , соц систем тарсан гээд байхад энэ нато америк европийн холбоо гэх гомонууд яагаад өөрсөдөөсөө бусад улсыг эдийн засаг , амьдралаар нь даапаалж байдаг үхсэн нохойны хатсан баас байдаг юм болоо .