Английн Премьер лигийн Эвертон баг ахлах дасгалжуулагчаараа Шон Дайчийг томилсноо мэдэгдлээ. Тус баг дасгалжуулагч Фрэнк Лампардыг нэгдүгээр сарын 23-нд халаад байсан билээ.
Шон Дайч 2025 оны зургаадугаар сар хүртэл гэрээ байгуулсан. Дайч “Бернли” багт арван жил ажиллаад 2022 оны дөрөвдүгээр сард багаа орхисон юм.
Эвертон баг 20 тойргийн дараа 19 дүгээр байрт 15 оноотой явж байна.
Сэтгэгдэл ( 0 )