Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны чансааны оноо олгох “Zagreb Open” тэмцээн хоёрдугаар сарын 1-5-нд Хорватын Загреб хотод болно.
Тэмцээний аваргууд 1500 швейцар франк, мөнгөн медальт бөх 750, хүрэл медалийн эзэд 500 франкийн шагналтай. Чансааны тэмцээн болгонд 30 багц медалийн төлөө өрсөлдөх бөгөөд 390 мянган швейцар франкийн шагналын сантай.
Энэ улирал чансааны тэмцээн Хорватын Загреб (2-р сарын 1-5), Египетийн Александр (2-р сарын 23-26), Киргизийн Бишкек (6-р сарын 1-4), Унгарын Будапешт (7-р сарын 13-16) хотуудад болно.
Загребийн тэмцээнд манай улсаас гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар, Б.Баттулга, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч ОУХМ Б.Батзориг нарын удирдлага дор эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Н.Наранхүү, 65 кг-д ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Т.Тулга, 70 кг-д ОУХМ Э.Тэмүүлэн, 92 кг-д ОУХМ Г.Ганхуяг, эмэгтэйчүүдийн 50 кг-д Гавьяат тамирчин Д.Отгонжаргал, 53 кг-д олимп, ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Б.Болортуяа, ДАШТ-ий мөнгөн медальт ОУХМ Б.Хулан нар оролцоно.
Zagreb Open - Тэмцээний хуваарь
2-р сарын 1
17:00 - Урьдчилсан барилдаан, эрэгтэй 57, 61, 65, 70, 74, 86кг.
22:00 - Сугалаа, эмэгтэй жингүүд
02.00 - Финалын барилдаан, эрэгтэй 57, 61, 65, 70, 74, 86кг.
2-р сарын 2
17:00 - Урьдчилсан барилдаан, эрэгтэй 79, 92, 97, 125кг. Урьдчилсан барилдаан, эмэгтэй 50, 55кг.
22:00 - Сугалаа, сонгомол барилдаан жингүүд.
02:00 - Финалын барилдаан, эмэгтэй 50, 55кг, эрэгтэй 79, 92, 97, 125кг.
2-р сарын 3
17:00 - Урьдчилсан барилдаан сонгомол, 77, 87кг, эмэгтэй 59, 62, 65, 68кг.
02:00 - Финалын барилдаан, эмэгтэй 59, 62, 65, 68кг, сонгомол 77, 87кг.
2-р сарын 4
17:00 - Урьдчилсан барилдаан, сонгомол 63, 67кг, эмэгтэй 53, 57, 72, 76кг.
02:00 - Финалын барилдаан, эмэгтэй 53, 57, 72, 76кг, сонгомол 63, 67кг.
2-р сарын 5
17:00 - Урьдчилсан барилдаан, сонгомол 55, 60, 72, 82, 97, 130кг.
02:00 - Финалын барилдаан, сонгомол 55, 60, 72, 82, 97, 130кг.
Сэтгэгдэл ( 0 )