АНУ-ын нутаг дэвсгэр дээгүүр ажиглагдсан агаарын бөмбөлөг Хятадынх болохыг БНХАУ-ын Гадаад хэргийн яам хүлээн зөвшөөрчээ. Энэхүү агаарын бөмбөлөг нь эрдэм шинжилгээний судалгаанд ашиглагддаг иргэний зориулалттай аппарат гэж Хятадын тал мэдэгджээ.
Агаарын бөмбөлөг салхины улмаас чиглэлээ өөрчилж АНУ-ын нутаг дэвсгэрт ирсэн харамсаж байна гэж БНХАУ-ын ГХЯ илэрхийлсэн байна. БНХАУ АНУ-ын зарим улстөрчид болон хэвлэлүүд Хятад улсыг гүтгэж байгааг эсэргүүцэж буйгаа илэрхийлжээ. Бээжин олон улсын эрх зүйн хэм хэмжээг хатуу баримталдаг ба дэлхийн бүх улс орны газар нутгийн бүрэн бүтэн байдал, тусгаар байдлыг хүндэтгэдэг гэж мэдэгдэлд онцолсон байна.
Үүнтэй зэрэгцэн CNN агентлаг Пентагоны мэдэгдлийг дурдан Хятадын бас нэг агаарын бөмбөлөг Өмнөд Америкт ажиглагдсан тухай мэдээлжээ.
Энэ асуудалтай холбогдуулан АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен ирэх долоо хоногт БНХАУ-д хийх айлчлалаа хойшлуулаад байна.
Сэтгэгдэл ( 1 )
Balair hyatad delhiih suiruulnr