Т.Тулга алт, Н.Наранхүү мөнгө, Г.Ганхуяг хүрэл медальтай

2023 оны 02 сарын 05

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны чансааны оноо олгох “Zagreb Open” тэмцээн хоёрдугаар сарын 1-5-нд Хорватын Загреб хотод болж байна.

Загребийн тэмцээнд манай улсаас гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар, Б.Баттулга, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч ОУХМ Б.Батзориг нарын удирдлага дор эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Н.Наранхүү, 65 кг-д ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Т.Тулга, 70 кг-д ОУХМ Э.Тэмүүлэн, 92 кг-д ОУХМ Г.Ганхуяг, эмэгтэйчүүдийн 50 кг-д Гавьяат тамирчин Д.Отгонжаргал, 53 кг-д олимп, ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Б.Болортуяа, ДАШТ-ий мөнгөн медальт ОУХМ Б.Хулан нар оролцлоо.

“Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт, өсвөр үе, 23 хүртэлх насны Азийн аварга, “Хүч” спорт хорооны тамирчин ОУХМ Төмөр-Очирын Тулга 65 кг-ын жинд алтан медаль хүртэж, жиндээ тэргүүлэх бөх гэдгээ дахин нотоллоо. Энэ өдөр түүнтэй зэрэгцэх бөх байсангүй. Тэрбээр Загребт 1/8 шигшээд Аргентиний Агустин Алехандро Дестрибатсыг 11:0-ээр, шөвгийн наймд АНУ-ын Эван Хендерсоныг 12:1-ээр, хагас шигшээд гол фаворит гэгдэж байсан ДАШТ-ий хошой хүрэл медальт, Европын аварга Унгарын дагестан легионер Исмаиль Мусукаевыг 6:2-оор, алтан медалийн төлөөх барилдаанд АНУ-ын Жозеф Маккенаг 4:1-ээр тус тус ялж алтан медалийн тавцанд зогссон.

 Т.Тулга тэмцээний дараа “Оны эхний тэмцээндээ түрүүлсэндээ баяртай байна. Дэлхийн чансаа олгох анхдугаар тэмцээн, хамтарсан бэлтгэлийн зардал гаргасан АЛТАЙН ЗАМ ХК захирал Enkhbat Batchuluun болон хамт олондоо маш их баярлалаа” гэж ярилаа.

65 кг

Финал

Т.Тулга (Монгол) - Жозефф МакКена (АНУ) - 4:1

Хүрэл медалийн төлөө

Эван Хендерсон (АНУ) - Исмаил Мусукаев (Унгар) - (+:- ) гэмтэл 10:14

Али Рагимзаде (Азербайжан) - Риома Анраку (Япон) - 12:1

1/2 финал

Риома Анраку (Япон) - Жозефф МакКена (АНУ) - 3:4

Т.Тулга (Монгол) - Исмаил Мусукаев (Унгар) - 6:2

1/4 финал

Каижи Огино (Япон) - Риома Анраку (Япон) - 1:4

Али Рагимзаде (Азербайжан) - Жозефф МакКена (АНУ) - 0:2, цэвэр

Эван Хендерсон (АНУ) – Т.Тулга (Монгол) - 1:12

Исмаил Мусукаев (Унгар) - Николас Ли (АНУ) - 10:0

1/8 финал

Микай Наим (Болгар) - Каижи Огино (Япон) - 3:11

Риома Анраку (Япон) - Кшиштоф Бьенковский (Польш) - 2:1

Али Рагимзаде (Азербайжан) - Эдуарда Григорьев (Польш) - 6:3

Жозефф МакКена (АНУ) - Жошуа Файнсилвер (Израиль) - 10:0

Шаоху Юань (Хятад) - Эван Хендерсон (АНУ) - 12:16, цэвэр

Агустин Дестрибатс (Аргентин) – Т.Тулга (Монгол) - 0:11

Исмаил Мусукаев (Унгар) - Квентин Стикер (Франц) - 10:4

Кристиан Ривера (Пуэрто-Рико) - Николас Ли (АНУ) - 2:13

Урьдчилсан барилдаан

Риома Анраку (Япон) - Хамзат Арсамерзуев (Франц) - 4:3

Квентин Стикер (Франц) - Эдеми Болквадзе (Гүрж) - 7:1

Тэмцээний 61 кг-ын жинд “U23” нас болон насанд хүрэгчдийн ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Нармандахын Наранхүү мөнгөн медаль хүртэв. Тэрбээр шөвгийн наймд Францын Адам Бибулатовыг 10:0-ээр, хагас шигшээд Туркийн Эмра Орманоглуг 4:4-өөр ялж шигшээд “Белград-2022” ДАШТ-ий мөнгөн медальт, 2019 оны Азийн аварга Ираны Реза Атритай учраа таарч, цэвэр ялагдаж үзүүрлэв.

61 кг

Финал

Реза Атри (Иран) – Н.Наранхүү (Монгол) - 11:3, цэвэр

Хүрэл медалийн төлөө

Гамзатгажи Халидов (Унгар) - Шота Партенадзе (Гүрж) - 8:2

Эмрах Орманоглу (Турк) - Адам Бибулатов (Франц) - 10:0

1/2 финал

Гамзатгажи Халидов (Унгар) - Реза Атри (Иран) - 0:3

Эмрах Орманоглу (Турк) – Н.Наранхүү (Монгол) - 4:4 ( -:+)

1/4 финал

Гамзатгажи Халидов (Унгар) - Даниель Дешазер (АНУ) - 2:1

Реза Атри (Иран) - Шота Партенадзе (Гүрж) - 4:3

Эмрах Орманоглу (Турк) - Панкадж (Энэтхэг) - 5:2

Н.Наранхүү (Монгол) - Адам Бибулатов Бибулатов (Франц) - 10:0

70 кг-ын жинд Э.Тэмүүлэн хүрэл медалийн төлөөх барилдаанд Гүржийн Георгий Елбакидзед 8:2 ялагдлаа.

½ финал. Э.Тэмүүлэн (Монгол) - Хаджи Алиев (Азербайжан) - 0:11

1/4 финал. Э.Тэмүүлэн (Монгол) - Тайлер Бергер (АНУ) - 8:7

"Zagreb Open" тэмцээний 92 кг-д ОУХМ Ганбаатарын Ганхуяг хүрэл медаль хүртсэн.

92 кг

Финал

Коллин Мур (АНУ) - Мириани Майсурадзе (Гүрж) - 4:3

Хүрэл медалийн төлөө

Г.Ганхуяг (Монгол) - Патиль (Энэтхэг) - 9:1

Осман Нурмагомедов (Азербайжан) - Жоннатан Айелло (АНУ) - 13:2

1/2 финал

Мириани Майсурадзе (Гүрж) - Патиль (Энэтхэг) - 10:0

Коллин Мур (АНУ) -Жжоннатан Айелло (АНУ) - 6:6 (+:- )

1/4 финал

Мириани Майсурадзе (Гүрж) – Г.Ганхуяг (Монгол) - 1:1 (+:- )

Патиль (Энэтхэг) - Радослав Марцинкевич (Польш) - 5:2

Коллин Мур (АНУ) - Осман Нурмагомедов (Азербайжан) - 8:3

Адлан Висханов (Франц) - Жоннатан Айелло (АНУ) - 0:10

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(73.111.180.213) 2023 оны 02 сарын 05

irexeer ny bitgii avaad davxiad baugaarai beltgelxuulge olimpoos alt avchi

0  |  0
Top